Өнөө цагийн Мистер Олимпын аварга Фил Хит
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:2

Тамирчины үндсэн мэдээлэл

Нэр: Филлип Жеррод Хит

Төрсөн он сар: 1979 оны 12 сарын 18 (36 настай)

Улс: АНУ

Албан ёсны веб хуудас: phillipheath.com

Фил Хитийн биеийн хэмжээсүүд

Өндөр: 175 см

Тэмцээний жин: 114 кг

Тэмцээний бус үе: 125 кг

Гар: 56 см

Бүсэлхий: 73 см

Гуя: 82 см

Шилбэ: 51 см

Хүзүү: 47 см

Хувийн түүх

Фил Хит (Phil Heath) 1979 оны 12 сарын 18-нд АНУ-ын Сиэтл хотод төржээ. Түүний жинхэнэ нэр нь Филлип Жеррод Хит юм. Хүүхэд ахуйдаа тэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан ба багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгт хорхойтой байж. Фил 1998 онд онд ахлах сургуулиа төгсөөд Денверийн их сургуульд элсэн оржээ. Хэдийгээр өндөр биш нуруутай боловч их сургуулийн сагсан бөмбөгийн багт холбогчийн байрлал дээр тоглож эхэлжээ. Сагсан бөмбөгт тэр тун сайн тоглогч байсан ба багийнх нь нөхөд ч түүнийг хүндэлдэг байлаа.

Хит бэлтгэл сургуулилтаараа бусдаас эрс ялгардаг байв. Бэлтгэл дууссаны дараа талбай дээр үлдэж олон шидэлт хийн ур чадвараа сайжруулахаар үлддэг байлаа. Тэрээр мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт орох мөрөөдөлтэй байсан ба үүний тулд сайн тоглох шаардлагатай байлаа. Жилийн дараа баг нь оюутны лигийн цомд түрүүлсэн ба Фил спортын тэтгэлэг авах эрхтэй болжээ. Хит юунд ч түүртэлгүй эрчимтэй сагсан бөмбөгөөр хичээллэж байсан боловч намхан нуруу мөн 23 нас хүрсэн зэрэг нь мэргэжлийн лигт ороход үнэмшилгүй юм байна гэдгийг ухаарч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч тэр сагсан бөмбөгөөс сайн биеийн хөгжлийг авч үлджээ.

2002 онд Фил сагсан бөмбөгөө орхисон ба ирээдүйн бодибилдингийн тамирчинд энэ спорт олон зүйлийг ойлгоход нь тусалжээ. Тэрээр хэрхэн сахилга баттай байж, зорилго тавьж түүндээ хэрхэн хүрэх вэ гэдгийг сурсан байлаа.

Фил Хитийн бэлтгэл

Удамшилын хувьд түүнд цэвэр булчинлаг бие бялдар заяасан юм. Сагсан бөмбөгөөр хичээллэх үедээ ч булчингийн масс сайн авч байсан ба багийн нөхөд нь ч хараад атаархдаг байж. Үүнийг Фил анзааралгүй өнгөрсөнгүй харин түүнд амжилт авчирсан бодибилдингийн спортоор хичээллэхээр шийдсэн байна.

Денвер хотдоо тэр нэгэн бэлтгэлийн заал олж тэндээ хичээллэж эхэлжээ.Тэндхийн булиа нөхдүүдээс бэлтгэлийн схем, хоолны дэглэмийн тухай мэдэж авчээ. Хожим нь Хит энэ тухай дурсахдаа бодибилдингээр хичээллэхэд хамгийн хэцүү нь хоолны дэглэм барих байсан хэмээн ярьсан байдаг. Ер нь бол өдөрт гурван удаа хооллодог байсан Филд өдөрт 6-8 удаа хооллох шаардлага гарсан байна.

Удсан ч үгүй бэлтгэлийн үр дүн хурдан гарч эхэлсэн ба тамирчин илүү өндөр түвшинд хүчээ сорихоор сэтгэл шулууджээ.2003 онд тэрээр Хойд Колорадогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Сагсан бөмбөгт байсан шигээ бодибилдингэд мөн нухацтай хандсан байна. Түүний бие ямар түвшинд байгааг сайн мэдэж байхын тулд зургийн аппарат худалдан авч долоо хоног тутамд өөрийхнөө зургийг дарж хардаг байлаа. Ийм няхуур байдал нь удалгүй үр жимсээ өгч эхэлсэн юм. Тийнхүү Фил анхны тэмцээндээ ялалт байгуулсан ба тэмцээнд урилгаар зочилсон аварга Жей Катлер түүнтэй зэрэгцэн поз авахыг санал болгосон юм. Аваргын гаргасан энэ санаачлага, эгэл даруу байдал нь түүнд маш их таалагдаж тэмцээний дараа түүнтэй уулзахыг хүсжээ. Ийнхүү бодибилдингийн хоёр том одын нөхөрлөл эхэлсэн түүхтэй.

Энэ цагаас эхлэн тамирчины ялалтууд үргэлжилж эхэлсэн ба 2004 оны Колорадогийн аварга болж түүний дараа 2005 онд Junior Nationals тэмцээний аварга болжээ. Мөн тэр жилдээ АНУ-ын аваргад өөрийн оролцдог хүнд жингийн ангилалд өрсөлдөгчгүй түрүүлж мэргэжлийн бодибилдингэд орох эрхээ олж авчээ. Мэргэжлийн бодибилдингэд гуравхан жилээс бага хугацаанд элсэн орсон тамирчин бараг байхгүй ба түүхэнд хамгийн богино хугацаанд ийм амжилт гаргасан анхны тамирчин болсон юм.

Сүүлийн хэдэн жил Фил тэмцээнүүдэд өрсөлдөгчгүй ялсаар байгаа юм. Түүнийг дөнгөж 25 настай байхад нь бодибилдингийн элитүүд түүний тухай ам уралдан ярих болцгоосон ба энэ нь «The Gift» буюу БЭЛЭГ хэмээх хочыг авахад хүргэсэн байх. Үнэндээ Фил шиг зогсолтгүйгээр үзүүлэлтүүд нь өсөж байдаг ийм тамирчин төрөлхийн булчинлаг удамшилтай атлетикууд дунд ч ховор юм.

Тун удалгүй Олимпийн Мистер цолыг хүртсэн Джей Катлер өөрөө Филийг дэргэдээ авч дасгалжуулж эхэлсэн байна. Бодибилдингийн түүхэнд байгаагүй мундаг байдалтай гараагаа эхэлсэн боловч тэрээр топ түвшиний тамирчдын хэмжээнд хүрэхэд маш хол байгаагаа ухамсарлаж байлаа. 2006 онд өгсөн ярилцлагадаа тэрээр: Би өөрийгөө уул нь сайн формтой байгаа гэж бодож байсан гэвч мэдээж Жей намайг болгож өгсөн л дөө гэж ярьж байлаа. Катлер үргэлж залуу тамирчиныг шахаж хором ч амраадаггүй байлаа. Тухайн үеийн Жей Катлерийн бэлтгэлийн жин Филийн хувьд ахадсан зүйл байлаа. Гэвч тэр Катлерийн үг бүрийг сонсож марталгүй дагадаг байв.

Катлер түүнд их дотно ханддаг байсан ба түүний хувьд багш бас найз нь байлаа. Энэ нь нэгэн цагт Катлерыг дасгалжуулж бас өрсөлдөж байсан аварга Ронни Колиментэй тогтоосон нөхөрлөлийг санагдуулам байлаа. Магадгүй Катлер Ронни Колименаас аваргын халааг авсан шигээ Филийг залгамжлагчаа хэмээн харж байсан байж болох юм. Катлерын мэдлэгийг Фил ганцаараа хуваалцаагүй ба ирээдүйтэй тамирчин Кай Грин түүтэй нэг зааланд цуг хичээллэж байв.

Фил Хит ба Олимпийн Мистер тэмцээн

2008 онд Фил анхны Олимпийн Мистер тэмцээнд орох өргөдлөө өгч оролцохоор болов. Тухайн үед тэр маш хурдацтай сайжирч байлаа. Тэгтэл санаанд оромгүй явдал болж гуравдугаар байр эзэлж багшийнхаа ард бичигдэв. Энэ тэмцээнд Дэкстер Жексон түрүүлж багш нь дэд байранд орсон юм. Энэ үед Катлер шавь нь өөртэй нь мөр зэрэгцэн ирж буйг ойлгосон байна.

2009 он бол түүний хувьд хүндхэн жил байлаа. Тэргүүн байр түүнээс хол байсан ба ердөө тавдугаар байранд бичигдсэн нь мөрний бэртлээ эдгээх гэж хугацаа алдсан мөн ямар нэг зүйлээс хордлого авсантай нь шууд холбоотой юм.

2010 онд Фил маш сайн формтой тэмцээнд оролцсон ба багштайгаа тэргүүн байрны төлөө өрсөлдлөө. Эцсийн мөчид шүүгчидийн гаргах шийдвэрийг хүлээн багштайгаа тэврэлдэн зогссон гайхалтай мөч байлаа. Харин тэмцээний ялагч нь түүний багш байсан юм. Нэгэн ярилцлагадаа Фил хэлэхдээ: Би үр хүүхдүүддээ олон жилийн дараа Жей Катлер өөрөө намайг дасгалжуулсан юм, тэр үед түүний өмнө би цомуудынхаа ядаж нэгийг нь ч болов тавьж өгөх өртэй хүн байсан юм гэж ярих болно гэж байжээ.

2011 онд 31-хэн настай Филийн Мистер Олимпын гол өрсөлдөгч нь түүний багш бас найз 38 настай Жей Катлер байлаа. Үзүүлбэрийн өмнөх ярилцлагадаа Жей өөрийн багш Ронни Колименийг ялж аварга болж байсан түүх давтагдаж магадгүй гэж ярьсан юм. Бүх зүйл түүний ярьсанаар болж Фил Хит түрүүлж харин багш нь хоёрдугаар байранд орсон юм. 2010 онд шүүгчидийн шийдвэр гарах мөчийг хүлээн багш шавь хоёр тэврэлдэн зогсож байсан мөч дахин давтагдаж үр дүн нь Филийн анхны ялалт байв.

Жилийн дараа 2012 онд Фил дубль хийж мэргэжлийн бодибилдингийн хамгийн том энэ тэмцээнд дахин түрүүллээ. Энэ удаад Катлер тэмцээнд оролцсонгүй харин Кай Грин дэд байр эзэлсэн юм. Аварга маань 2013,2014,2015 онуудад тасралтгүй түрүүлж таван цомтой болоод байна.

Фил Хит одоо

Өнөө цагт Фил Хит манай гаригийн шилдэг бодибилдерүүдийг рейтингээрээ тэргүүлсээр байна. Өөрийн карьертаа мэргэжлийн болон сонирхогчидын тэмцээнүүдэд 5-дугаар байраас доош байр эзэлж үзээгүй ба ганцхан удаа 5-дугаар байр эзэлсэн нь хордлого авсантай нь холбоотой байсан юм. Энэ бүхнээс дүгнэн хэлэхэд Мистер олимпод Фил Хитийн ноёрхолын үе эхэлчихсэн байна гэж хэлж болохоор байна. Энэ тамирчин домогт Ли Хейни, Ронни Колимен нарыг амжилтаараа гүйцэж чадах эсэхийг гагцхүү цаг хугацаа харуулах л үлдэж байна.

Фил Хитийн тэмцээний түүх

MENSLIFE.MN Facebook
Өнөө цагийн Мистер Олимпын аварга Фил Хит
Өнөө цагийн Мистер Олимпын аварга Фил Хит
Таны IP address: 18.117.76.243
112.72.12.100
8 ЖИЛИЙН ӨМНӨ
2 doloo honogiin daraa dahin turuulehnvv gedgiig haridaa
27.123.214.95
8 ЖИЛИЙН ӨМНӨ
Дахин түрүүллээ.
ULAANBAATAR WEATHER
Top