Амтат шорлог хэрхэн хийх вэ?
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Орц:Мах 2 кг /гахай, хонь./, сонгино, яншуй, гранат жимсний сок, майонез, лимоны хүчил, амтлагч.

Амталгаа: Махаа том томоор хэрчиж бэлдэнэ. Жижиг хэрчиж хийвэл шорлог шүүс багатай амт муутай болно. Шинэ мах байвал зохимжтой.

Махаа бэлдсэний дараа яншуй хийнэ энэ нь шорлогонд таатай үнэр оруулах болно. Шинэ байхгүй бол хатаасаныг хэрэглэж болно.

Сонгино жижиглэж хийж өгнө. Сонгино шүүс ялгаруулж амт оруулна. Тийм болохоор сонгиноо бага зэрэг нухаж өгнө.

Үүний дараа махан дээрээ майонез болон гранат жимсний сок хийнэ. Майонезийг 250-300 гр хийнэ, сокийг 3-4 хоолны халбаганаас ихгүй хийж хутгана.

Шорлог амтлагч хийгээд өөрийн сонирхолын дагуу улаан хар перец хийж амтлана. Мөн шарсан махны амтлагч гоё амт оруулдаг билээ. 1-2 хоолны халбага лимоны хүчил. Давс хийхгүй.

Сайтар хутгаж хольсоны дараа сонгино цагиргаар хэрчиж нэмнэ.

Үүний дараа паалантай саванд 4-6 цаг сэрүүн газар байлгана. Эсвэл яаралтай болгох шаардлагатай бол 1-1,5 стакан хийжүүлсэн ус хийж өгнө.

Нарс модны цог дээр шарж болохгүй, жимсний модноос гаргасан нүүрсэн дээр хийж чадвал маш гоё болно.

Мод шатаж дууссаны дараа цогон дээрээ 2-3 минут шороо халааж өгнө. Учир нь халаасан шор махнаас шүүс гаргахгүй.

Ойр ойрхон махаа эргүүлж ойролцоогоор 30 минут шарж болгоно.

Болсон эсэхийг шорлогны өнгөөр мэднэ. Улаан хүрэн өнгө мах болсоныг илэрхийлэх болно.

MENSLIFE.MN Facebook
Амтат шорлог хэрхэн хийх вэ?
Амтат шорлог хэрхэн хийх вэ?
Таны IP address: 52.14.82.217
ULAANBAATAR WEATHER
Top