Bentley компаний анхны жийп загварын машин Bentayga
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Тансаг машин үйлдвэрлэлээрээ алдартай Bentley компани өөрийн түүхэнд анхны жийп загварын машинаа үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэлээ. Өөрийн ангилалдаа хамгийн хүчтэй хурдтай нь болж байгаа энэ загвар бол Bentayga юм. Уг загвар анх Франкфурт хотноо 2015 онд зохиогдсон үзэсгэлэн дээр анх тавигдаж байсан билээ.

Гадна төрхийн хувьд Бентли Бентайга өөрийн уламжлалт хамар, оптик гэрлүүд, булчинлаг төрх, хойд талын том улаан гэрлүүдээ өвлөж авчээ. Мэдээж энэ бүхэн дээр нэмж том B үсэг бичигдсэн нь ойлгомжтой. Дугуйнуудын хувьд бол 20-22 дюймын том дугуйнууд тавигдсан байна.

Салоны хувьд уг машин 4 хүний суудалтай ба шаардлага гарсан тохиолдолд 5 хүний багтаамжтай болгож болох юм байна. 15 өнгийн сонголттой тансаг арьсан бүрээс мөн 7 төрлийн сонголттой модон доторлогоо гоёмсог метал хийцүүдтэй хийгджээ.

Урд суудлуудын автомат тохируулгууд нь суудал халаагаад зогсохгүй 6 янзын тохиргоогоор массаж хийх үйлдэлдтэй ба арын суудлуудад ч бас тавигдсан. Арын зорчигчид 10,2 инчийн 4G, Wi-Fi и Bluetooth-тэй андройд дэлгэцээр юм үзэн тухлах боломжтой. Харин урд хэсэгт 8 инчийн 60гб багтаамжтай мултимэдиа дэлгэцээр бүх үйлдлээ хийж болно.

Худалдан авагчид Бэнтлид тавигддаг Naim брэндийн 3 төрлийн сонголттой стереосистем хөгжимөөс нэгийг нь сонгож болох ба 18 динамиктай, 1950 ваттын хүчтэй юм байна. Мөн нүүрэн хэсгийн төвд Breitling Mulliner Tourbillon алмазан шигтгээтэй бүрэн автомат механизмтай алтан цагийг нэмэлтээр суулгуулж болох юм байна. Дээд зэргийн бүрэн тоноглолтойг авахыг хүсвэл салоны тоноглолын зардал 170 000 доллар болно.

Хоёр талаар явсан хөнгөн цагаан нумарсан тоноглол бүхий дээвэр нь автомат люктэй, бүх талыг харуулах камер, ухрахын камер,дасан зохицох чадвартай круиз-контрол, шөнийн камер зэрэг орчин үеийн дэвшилтэт технологуудыг бүгдийг шингээжээ.

Техникийн үзүүлэлтүүд

Bentley Bentayga машины биеийн ерөнхий урт нь 5141мм, тэнхлэг хоорондын зай 2992мм, өргөн нь 1998мм, өндөр нь 1742мм. Эдгээр хэмжээсүүд нь шинэ Audi Q7-оос арай том болж байгаа юм.

Арын багаж 430 литрийн багтаамжтай, салхинд гарахдаа суучихаар тохируулгатай суудалтай. Арын хаалга алсаас хаах, онгойлгох удирдлагатай.Уг жийп бүхэлдээ 2422 кг жинтэй ба гаднах тансаг хөнгөн цагаан хийцүүд нь 236 кг жинг хэмнэх бололцоо олгожээ.

Тав тухтай байлгахын тулд хазайлтыг идэвхтэй сааруулагч тавигдсан ба энэ нь машины тэнцвэрийг сайн хадгалах юм байна. Мөн бартааг багасгах хийн амортизаторууд, жолоог хөнгөхөн эргүүлэх цахилгаан хүчлэгч зэргийг дурьдаж болох юм.

Хөдөлгүүрийн хувьд Бентли Бентайга (2016-2017) нь 6,0-литрийн W12 цилиндр бүхий 2 турбокомпрессортой турбомотортой аж. Шаардлагагүй үед нийт цилиндрийн талыг идэвхгүй болгож унтраах горимтой. Уг хөдөлгүүр 608 морины хүчтэй (6000 эргэлт/мин).

Энэ машин 100км/цагийн хурдыг 4,1 секундэд авах чадвартай ба 301 км/цагийн дээд хурдыг юунд ч түүртэлгүйгээр авч чадна. Энэ нь топ гэгдэж байсан Porsche Cayenne Turbo S-ийн 284 км/цагтай харьцуулахад сайн үзүүлэлт юм. Шатахууны зарцуулалт 100км холимог замд 12,8 литр, асаах унтраах үйлдлийг “старт/стоп” гэсэн автомат системээр удирдаж болно. Электрон жолоодлогын горим нь 8 янз ба түүний 4 нь хатуу бартаат замын тохиргоо юм байна. Эдгээр нь Sport, Comfort, бие даасан горим, Bentley горим гэсэн тохиргоонууд юм. Харин үлдсэн нь Snow & Grass (цас ба зүлэг), Dirt & Gravel (шавар ба хайрга), Mud & Trail (намаг ба ховил) Sand Dunes (элс) гэсэн горимууд бий.

Үнэ ханш

Франкфурт хотод зохиогдсон үзэсгэлэнгийн үеэр аль хэдийн 3600 захиалга авчихсан байсан ба захиалгын хамгийн эхний машин нь Британы хатан Елизавет II-д очих нь тодорхой болсон юм. Хатан хааны гэр бүл хязгаарлагдмал тоогоор гарах First Edition худилбарыг захиалсан ба энэ хувилбар ердөө 608 ширхэг л үйлдвэрлэгдсэн юм. Энэхүү хувилбарын стандарт нь 355 000 ам.доллар-с эхлэх ба тоноглолоосоо хамаарч 775 000 ам.доллар ч хүрч болох юм байна. Энгийн хувилбарууд нь Англид 160 200 фунт, европод 208 500 евро, олон улсад 250 000 ам.доллар орчим үнээр худалдаалагдаж байна.

Бентли Бентайга машины үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд захиалгын урт дараалал үүсэхээс сэргийлж байгаа аж. Орос,Хятад зэрэг томоохон зах зээлүүдэд ихээхэн анхаарал хандуулж байгаа ба одоогоор жилд 3500 машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Цаашдаа уг загварын машиныг хайбрид хөдөлгүүртэй үйлдвэрлэх төлөвлөгөө байгаа ба одоогоор дизель хөдөлгүүртэй хувилбар гарчихаад байгаа юм.

MENSLIFE.MN Facebook
Bentley компаний анхны жийп загварын машин Bentayga
Bentley компаний анхны жийп загварын машин Bentayga
Таны IP address: 3.135.183.138
ULAANBAATAR WEATHER
Top