Инстаграмд таалагдсан бүсгүйгээ өөртөө татах арга
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:3

Өнөө үед сошиал медиа маш хүчтэй өрнөж байгаа билээ. Таалагдсан бүсгүй дээрээ хуучны арга барилаар цэцэг барин машинтайгаа очин хэн гэдгээ харуулдаг, найрдаг үеийг халаад байх шиг. Харин одоо бол сайхан бүсгүйчүүд Инстаграмд дүүрэн байх болжээ.

Дагах (Follow)

Мэдээж энэ алхам бол маш амархан тэнэг хүүхэд ч би би гээд хийчихнээ. Дагах нь Facebook-д найзтай болохтой харьцуулбал илүү утга санаа илэрхийлж байдаг. Өнөөдөр хүн болгон л facebook-тай байна. Харин Instagram-ын хувьд үгүй юм. Тиймээс чи өөрийнхөө жинхэнэ нэрийг Instagram-д оруулаад байх айхтар шаардлагагүй бас урт нэрээр өөрийгөө тамгалах ч шаардлагагүй. Тэртэй тэргүй тэр бүсгүй анзаарна.

Хуучны зурагт нь like

Ямар нэг зүйл эхлүүлэх гэж байгаа бол дэс дараатай яг л кофе-нд крем хийхтэй адил учиртай бас удаанаар. Яг ямар учиртай юм?

Гол зүйл: Хэрвээ чи тэр бүсгүйнхээ хуучин зургуудаар нь аялаж зураг дээр like дарж сонирхож байгаагаа харуулах гэж байгаа бол бикини ч юмуу биеэ ил гаргасан зурган дээр л биш шүү. Юу хэлэх гэж байгааг ойлгож байгаа биз дээ?

Ямар зураг дээр вэ гэвэл тэр бүсгүй чинь яг юу сонирходог тэр зүйл дээр нь онох хэрэгтэй. Дизайн, фэйшн, джим, иогд хүмүүс ихэвчлэн тэр зүйлсээ илэрхийлдэг. Нэг ч биш олон зургаар шүү.

Идэвхтэй бай

Зурган дээр нь like. Хэлсэн шүү дээ түрүүн... Тийм л дээ гэхдээ чи болгон дээр нь like дараад байдаг тэнэг залуу шиг харагдах хэрэггүй л гэж. Мэдээж хэн ч хамаг зураг дээр чинь учир утгагүй дарааллаад л like өгөөд байвал залхмаар ч юм шиг сонин ч юм шиг санагдана. Тэр залуу битгий болоорой. Чи л биш шүү.

Магадгүй оруулсан зурагнаас тэд алгасаад тэд дэхь ч юм уу ямартай ч залхааж болохгүй. Яг л жаахан хүүхэд зурагтын суваг эргүүлээд залхаагаад байдаг шиг. Дан ганц like анхаарлыг татах биш бас mention буюу дурьдах байдлаар ажиллаж болно. Жишээ нь тэр бүсгүй чинь нэг газар шейк ч юм уу кофе уусан зургаа оруулсан байлаа гэж бодьё. Чи like. Харин хэд хоногийн дараа чи тэр газарт нь тэр шейк, кофегоос нь арай өөрийг амттай гээд тэрийгээ mention хийгээд зураг постлоход цаадах чинь анзаарна (шейк, кофе бол зүгээр л жишээ гэдгийг санаарай).

Сэтгэгдэл үлдээхдээ анхаарал болгоомжтой

Интернэтэд ямар нэг сэтгэгдэл бичиж үлдээхдээ яаж илэрхийлэх вэ гэдэг нь эрсдэлтэй байдаг. Youtube дээр хүртэл бичлэг хийгээд тавихад доор нь сонин сонин сэтгэгдлүүд харагддагтай адил. Тэгэхээр анхааралтай бичээрэй. Яг ямархуу?

Хамтдаа кофе, шейк зураг авалтруугаа буцаад орьё. Чи сонирходог таалагддаг бүсгүйн шейк юм уу кофе ууж байгаа зургыг нь харж байлаа гэж бодьё. Битгий л “Ёох би тэр кофены аяга байсан бол, шейкний гуурс байсан бол” гэж бичээрэй дээ. Чи ч биш ч нөхдүүд бий шүү. Энгийнээр цөөхөн дуртатгалаар кофе emotion (smile-ууд), шейк emotion эсвэл 100% emotion (чи 100%...) бүр эсвэл яриа эхлүүлэх маягаар “Гоё харагдаж байна, хаана вэ?”. Энэ бол эрсдэлгүй аюулгүй сэтгэгдэл.

Зүй ёсоор сээтэгнэх

Бид эмэгтэй хүнтэй харьцахдаа эрэгтэй хүн ингэж харьцах, ийм яриа өрнүүлж болохгүй, ингэж болохгүй гэх мэтээр олон зүйлсийг дурьдмаар байна. Гэхдээ энэ цахим хуудсанд байгаа үед ямартай ч танд тус болно гэдгээ хэлье. За тэр ч яахав эхний алхам амжилттай явж байвал дараагийн алхам сээтэгнэх.

Instagram дахь бодит байдал де факто бол эрэгтэй ч бай эмэгтэй ч бай түүний оруулсан зураг тухайн хүнийг сайхан харагдуулдаг гэж боддог. Тэгэхээр яаж сонирхосон бүсгүйдээ ямар нэгэн гаж нөхөр шиг харагдахгүйгээр уншиж тайлах вэ?

Энэ ихэвчлэн хүн хүний онцлогоос шалтгаалдаг. Жаахан ч гэсэн зүтгэл үр дүн өгдөг гэдэг шиг нэгэн арга барил бий. Энэ бол emotion.

Emotion ашиглан та үзэл бодлоо хөгжилтэй маягаар яаж ч бол яаж ч илэрхийлж болно. Хэрэг бишдвэл ТОГОЛСИЙМАА.

Хүрэх хүрээгээ тэл

Тэгэхээр дээрх зөвөлгөө бол зөвхөн Instagram-ийн хувьд гэдгий битгий мартаарай. Хэрвээ сонирхож байгаа бүсгүй чинь Instagram гэхээс илүү Twitter-т цагаа өнгрүүлдэг бол Twitter луу явж дээ. Мөн л адил дээрх алхамуудтай адил түүнийг дага, алхамаа эхлүүл. Өөрийнхөөрөө, эелдэг, сонирхолтой бай.

Няцаалт: Хэрвээ чиний сонирхож буй бүсгүй чамайг гэж сонирхохгүй, бүр ямар ч сонирхолгүй байвал дээрх арга барил бүтэхгүй. Зүгээр л дурьдаж хэлэхэд.

MENSLIFE.MN Facebook
Инстаграмд таалагдсан бүсгүйгээ өөртөө татах арга
Инстаграмд таалагдсан бүсгүйгээ өөртөө татах арга
Таны IP address: 13.58.51.36
103.57.95.95
9 ЖИЛИЙН ӨМНӨ
fsdsadfd
ULAANBAATAR WEATHER
Top