Домогт мөнхийн хувьсгалч Че Гевара
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:4

Түүний царай сая сая футболкны энгэр дээрээс биднийг ширтэж байдгийг та бүхэн санаж байгаа байх. Түүний санаа өнөөдрийг хүртэл ертөнц даяар олон сая залуусын сэтгэлийг хөдөлгөж байдаг ба түүний нэр амьдралаа өөрчлөх хүсэл эрмэлзэлийн, үнэ цэнийн хувьсгалч бэлэг тэмдэг болсоор байна.

Энэ хүн бол Эрнесто Че Гевара юм. Түүний амьдралын түүх тэр чигээрээ туульс билээ. Бусадтай ижил амьдрахыг хүсээгүй эмч залуу найзтайгаа хамт латин америкын орнуудаар мотоциклоор хамт аялахаар замд гарснаар бүх зүйл эхэлсэн байдаг. Тэд өөр улсуудад хүмүүс хэрхэн амьдарж байгааг мөн нийгмийн анги давхрага чухам юунаас болж бий болдгийг олж харах зорилготой явцгаасан байна. Энэхүү аялалын үеэр өөрт нь төрсөн сэтгэгдлүүдээ Че Гевара өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээсэн байдаг. Түүний бичсэн энэ өдрийн тэмдгэлэлээр 2004 онд олон түмний хүртээл болсон ‘’Мотоциклчны өдрийн тэмдэглэл’’ киног бүтээсэн юм.

Мексикээр аялж байх үедээ Че Гевара ах дүү Кастротой танилцсан байна. Яг энэ уулзалтаас хойш тэрээр эрч хүчээр дүүрч, чиг баримжаагаа авч хувьсгалч болох эхлэлээ тавьсан юм. Че Гевара томоохон эрс шинэчлэлт, өөрчлөлт хийж байж л нийгмийн бүх давхаргыг аз жаргалд хүргэж болох юм байна гэдэгт хатуу итгэсэн байлаа. Түүхчид хэрвээ Че Гевара байгаагүй бол Кастро Кубын хувьсгалыг хийж чадахгүй байх байсан гэж тэмдэглэдэг. Түүний гайхамшигт хувьсгалч уриа, цуцашгүй эр зориг, хурц ухаан төр засгийн, цэргийн хүчийг ялахад тусалсан билээ.

Ялалтын дараа ах дүү Кастро түүнийг бусад улсуудтай харилцаа холбоо тогтоох чухал ажлыг даалгахыг хүссэн боловч Че Гевара тайван амьдралаар амьдрахыг хүсэлгүй дахин аялж бусад орнуудад хувьсгалын үрийг тарихаар шийдсэн байна. Тэрээр ЗХУ болон бусад социалист орнуудаар мөн Европ, Африк, Азийн орнуудаар аялалаа үргэлжлүүлсэн юм.

Түүнийг хаа ч очсон баатрын ёсоор хүндэтгэн хүлээн авч байсан ба энэ нь түүнд дэлхий дахинд хувьсгал хийх хэрэгтэй юм байна гэсэн бодлыг төрүүлсэн байна.1965 онд Че Гевара Конго улсад хувьсгал хийхийг оролдсон боловч энэ нь ялагдлаар төгссөн юм. Дараа жил нь итгэлтэй хэдэн нөхдөө дагуулан Болив улсад хувьсгал хийхээр очсон байдаг. Харамсалтай нь энэ түүний хувьд сүүлчийн оролдлого байсан ба Боливийн цэргүүд тэднийг баривчлан цаазлан хороосон байна.

Түүнийг нас барсны дараа түүний нэр домог болсон ба “Таймс” сэтгүүл Че Гевараг ХХ зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж Альберто Кордигийн “Баатарлаг хувьсгалч” нэртэй энэ зураг дэлхийд танигдсан юм. Энэхүү Че Геварагийн дэлхий дахиныг хувьсгалд уриалан гал цогтойгоор ширтсээр байгаа зураг эдүгээ залуусын хувцсан дээр хувьсгалын бэлэг тэмдэг болон үүрд мөнхөржээ.

MENSLIFE.MN Facebook
Домогт мөнхийн хувьсгалч Че Гевара
Домогт мөнхийн хувьсгалч Че Гевара
Таны IP address: 3.147.75.221
202.9.42.80
8 ЖИЛИЙН ӨМНӨ
фидель найз нь араас нь явчлаа даа саяхан
ULAANBAATAR WEATHER
Top