Жейсон Стейтхэм шиг биетэй болмоор байна уу? Тэгвэл түүний өгч буй энэхүү 7 зөвөлгөөг дагаарай!
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Стейтхэм шиг зангирсан сайхан биетэй болох хүсэл мөрөөдлийн жагсаалтын чинь нэлээн дээгүүр бичигдэж байгааг чи хүлээн зөвшөөрөх байх. Энэ тохиолдолд эр хүн ямар нэг зүйлийг үнэхээр хүсэж байвал зүгээр очоод атгаад ав гэдэг хууль үйлчилнэ.

Гэхдээ энэ бол мэдээж ширээн дээрээс аваад хэрэглэдэг гар утас шиг хялбар зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд чамд маш тодорхой төлөвлөгөө, арга зам хэрэгтэй. Эдгээр зөвөлгөөг Стэйтхемийн өгч байсан бодибилдингийн зөвөлгөөнүүдээс шилж авсан болно.

1. Бага тусмаа сайн

Дугуйн зам дээр бүхэл өдөржингөө үхтлээ дөрөө жийгээд үр дүн харагдахгүй л байна уу? Тэгвэл Жейсоныг сонс! Чиний бие организм яг л тэсрэх бөмбөгтэй ижил юм. Өдөржингөө зүлгэлээ гээд бөмбөг дэлбэрэхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин лантуугаар ганц удаа хүчтэй цохивол – Балбах! жаахан дориун байл даа!

Сунжираад байлгүй 90 минутаас богино хугацаанд бүхнийг амжуулж сур! Гэж тэр нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг.

Хэрвээ түүний энэ үгэнд итгэхгүй байвал Илинойсын их сургуулийн олон удаагийн судалгаагаар 40 минутын бэлтгэл нь бодибилдингэд амжилт үзүүлэх гол түлхүүр болохыг удаа дараа баталсан юм. Бодисын солилцоог идэвхжүүлдэг богино хугацааны өндөр ачаалал нь бие организмыг хөгжихөөс өөр аргагүй байдалд хүчээр оруулж үүний нөлөөгөөр хүч чадал ч мөн нэмэгддэг тухай судалгаанд тэмдэглэжээ.

2. Бүтээлч бай

Миний бэлтгэлийн гол нууц бол зааланд бүх зүйлийг сонирхолтой байлгаж чаддагт оршдог. Би хэзээ ч нэг хийсэн бэтгэлээ дахиж давтаад байдаггүй яагаад гэвэл хүний бие аливаа нэг ачаалалд дасахдаа хурдан байдаг. Энэ үнэн шүү. Нэгэн хэвийн эсвэл ачааллаа хэтрүүлсэн дасгалууд булчингийн хөгжлийг сааруулаад зогсохгүй аажимдаа ноцтой бэртэл авахад хүргэдэг.Үндсэн хэдэн цөөн булчингаа хүнд жингээр хэтрүүлж хийгээд байвал тогтворжуулах үүрэгтэй жижиг булчингуудаа орхигдуулж эхэлнэ. Энэ бүхнийг зөвөөр шийдэх боломж гарт чинь бий. Миний хувьд өглөө эрт босоод биеэ чагнаж тухайн өдрийн бэлтгэлээ яаж хийхээ шийддэг.

3. Зорилгоо хараанаасаа бүү салга

«Уншихаа үргэлжлүүлэхээсээ өмнө өөртөө ер нь булчинлаг бие надад ямар хэрэгтэй вэ гэж асуу! Асуухаасаа өмнө бодож бай гэдэг шиг. Би ер нь их тодорхой зорилготой хүн л дээ. Зарим хүмүүс зорилгоо мэдэхгүй явж л байдаг ийм нөхдүүдийг хүчтэйхэн амбаардаад өгөхөд буруудахгүй шүү. Тодорхой үр дүн гаргахын тулд заал руу явахдаа мөн л тодорхой зорилго тээж очих хэрэгтэй.»

International Journal of Sport and Exercise Psychology сэтгүүл дээр гарсан нэгэн нийтлэл дээр богино хугацааны тодорхой зорилгууд нь алс хэтийн биелэгдэшгүй зорилгуудтай харьцуулахад хүссэндээ хүрэхэд илүү үр дүнтэй байдаг тухай өгүүлжээ.

Энэ долоо хоногийн эцэс гэхэд давталтынхаа тоог хоёроор нэмнэ эсвэл туухайны жингээ 10 кг-аар нэмнэ гэх мэт жижиг зорилгууд тавиад зөвхөн үүн дээрээ анхаарлаа төвлөрүүл. Иймэрхүү жижиг зорилгууд нь үр дүн гаргахад илүү хялбар байх болно. Биеийн хэлбэр өөрчлөгдөөд эхэлмэгц хүн маш их сэтгэлийн урам авч хүч ордог. Хамгийн гол нь үр дүнгээ харж мэдрэх явдал шүү дээ. Чиний жин эхлээд багасаж бие чинь хөнгөрнө. Дараа нь бяр сууж булчингийн масс авч эхэлнэ. Үүн шиг сайхан мэдрэмж хаана байна вэ?

4. Тренажертой бүү зууралд

Яг үнэндээ хүнд атлетикаар хичээллэхэд үнэтэй фитнес-клуб, том дасгалжуулагч нэг их чухал биш гэдэгтэй Стейтхэм санал нэг байна. Зарим сайхан булиа залуучууд гэрийнхээ гаражинд ганцаараа бэлтгэл хийж эхэлсэнээ, биеийн жингээ ашиглаж суниах дасгалууд хийдэг байснаа ярьдаг даа. Тренажергүй дасгалуудыг хийж гүйцэтгэе гэвэл фитнес мэргэжилтэн Би-Джея Гаддурын зөвөлгөөнүүдийг интернэтээс харж болно.

5. Бага багаар хооллож эхэл

Хэн нэгэн нь хоолны дэглэм нэг их чухал биш бэлтгэлээ л сайн хийх нь чухал гээд хэлчихсэн бололтой. Энэ үзэлтэй Жейсон хэзээ ч санал нийлдэггүй гэнэ. «Би маш нарийн хуваарьтай хооллодог яагаад гэвэл энэ нь үнэхээр үр дүнтэй байдаг болохоор тэр. Үүнийг мөрдөж эхэлснээс хойш би урьдныхаасаа илүү сайжирсан». Хэрвээ чи авах ёстой илчлэгээ гүйцээхийн тулд бургер, түргэн хоол иддэг бол төлөвлөгөөгөө хэзээ ч биелүүлж чадахгүй. Түргэн хоол чиний булчингийн өсөлтийг хангах тэжээллэг бодисуудыг агуулдаггүй. Үр дүнг хурдасгахын тулд тэнцвэртэй эрүүл хооллолт чухал.

Чи түргэн хоолны газар суугаад юм хивэнгээ энэ мэдээллийг утаснаасаа уншиж байна уу? Тэгвэл айхтар санаа зовох хэрэггүй шүү Стейтхэмд ч гэсэн ийм байсан үе бий гэнэ. Энэ тухай тэрээр: Урьд нь би боксчин Рикки Хаттоны үзлийг баримтлагч байлаа. Зураг авалтад удаан бэлдээд эцэст нь гэнэт дургүй хүрч, чөтгөр аваг энэ муу новшийн брокколиг амьдралдаа дахиад амсахгүй гэж хэлээд л баар луу явж тэндээ нэлээн хэдэн лонх шар айраг ууж хэрэггүй зүйл их хийдэг байлаа. Ялангуяа Англид гэртээ очих үедээ муу зуршлуудаа би үнэхээр дийлдэггүй байсан юм.

Хэдэн жил иймэрхүү байдалтай явсаны дараа миний бие чинь төмөр биш шүү дээ энэ байдлаараа бол бүтэхгүй нь гэсэн бодол толгойд орж билээ. Нас ахих тусам хүн ухаалаг логигтой сэтгэж эхэлдэг юм билээ. Одоо бол миний бие тэр үеийг бодвол их сайн формтой байгаа. Хоолны дэглэм ч сайн барьж байгаа.

6. Сунгалт хий

Бэлтгэлтэй өдөр зааланд очихдоо чиний биеийг хамгийн үр дүнтэй томруулдаг суултын дасгалыг зайлшгүй хийх нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг буруу хийх юм бол ноцтой бэртэл авах эрсдэлтэй.

Энэ тухай Стейтхэм: Хэдэн жилийн өмнө би дасгалын жинг дээд хэмжээнд нь тулгаж хийж байгаад булчингийн гэмтэл авч хэдэн сар гэмтэлтэй явж билээ. Үүнээс сэргийлэхийн тулд бэлтгэлд ухаалгаар хандах хэрэгтэй. Би сунгалтын дасгалуудыг хийж эхэлсэн ба үе мөч хэрхэн яаж ажилладагийг сайн ойлгосон.

Түүний энэ үзлийн үндэс нь мэдээж зөвхөн аюулгүй байдалд анхаарах биш л дээ тэрээр бас үнэхээр хүчтэй болохыг зорьдог нэгэн. «Булчинлаг залуус толины өмнө зогсоод хэдэн цагаар эргэлдэж гараа чангалж харлаа гээд юу хожих юм бэ? Миний хувьд бол хүчээ нэмэгдүүлж үүнийгээ илүү хурдан гүйх, илүү өндөрт үсрэхэд ашиглах нь туйлын чухал билээ. Нэг үгээр бол чи бодит үр дүнг хүсэж л байгаа юм бол бэлтгэлээ ухаалгаар зорилготой хийх нь чухал шүү! »

7. Алдаагаа ухаарж байх

Зургаан төрлийн хоолны горимыг баримтлахын тулд бүх илчлэгийг тооцоолох нь мэдээж амаргүй ажил л даа. Гэхдээ чи үнэхээр зааланд төдийгүй гал тогоондоо сахилга баттай байж чадвал яаж Стейтхэм шиг болох вэ гэдгийг өөрөө ойлгох болно. Бүгдийг нэг бүрчлэн бичиж тэмдэглэвэл ахин дахин алдаа гаргахгүй болно. Өглөө нүүрс усны дэглэмээр хооллосон бол суугаад үүнийгээ бич! 5 литр ус уух шаардлагатай бол үүнийгээ тэмдэглэ! Тоон технологийн үед амьдраад үзэг харандаагаар, гараараа тэмдэглэж чадахаа байсан бол шаардлагатай апликейшныг утсандаа суулгаж болно ш дээ.

MENSLIFE.MN Facebook
Жейсон Стейтхэм шиг биетэй болмоор байна уу? Тэгвэл түүний өгч буй энэхүү 7 зөвөлгөөг дагаарай!
Жейсон Стейтхэм шиг биетэй болмоор байна уу? Тэгвэл түүний өгч буй энэхүү 7 зөвөлгөөг дагаарай!
Таны IP address: 3.135.196.172
ULAANBAATAR WEATHER
Top