Дайн
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Эрт дээр үеэс хүмүүсд өөр хүмүүсийн юм илүү сонирхолтой, гоё харагдаж шүлсийг нь гоожуулж ирсэн өөрөөр хэлбэл атаархал. Тэд өөрсдөд байгаа зүйлийг атаархаж байсан хүмүүсдээ атаархуулахыг хүсч байв. Зарим тохиолдолд тэгэх боломжтой хэдий ч боломжгүй ч зүйл байв. Тиймээс хүмүүс илүүг хийж чадахгүйг мэдээд тэднээс хүчээр булааж эхлэв - энэ бол дайн.

Дайнд ялахын тулд ухаалаг, олон хүнийг удирдаж чадах, дайны тактик төгс боловсруулж чаддаг, алсын хараатай жанжин хэрэг болно. Цэрэггүй жанжин дайнд ялахгүй. Түүнд хүчирхэг, зоригтой, хэлсэн бүгдийг нь биелүүлдэг дэг журамтай цэргүүд хэрэг болно. Эцэст нь эзлэх газар нутаг хэрэгтэй. Дээрх бүх зүйл бүрдсэн бол дайнд мордож болно.

Дайлах газар олон зуун эрчүүд бие биетэйгээ хүч, тэвчээр, авхаалж самбаагаараа өрсөлдөж эхлэнэ. Хоёр талын цэргүүдийн хүч тэнцүүхэн байвал энэ үед ур чадвартай жанжины хэрэг гарна. Тэрээр маш нарийн тактик, заль боловсруулж амжилттай бол эсрэг талыг бут цохиж ялах болно, эс тэгвээс ялагдал хүлээнэ. Олон зуун жилийн өмнөх дайн байлдааны, өмнөх жанжидын боловсруулсан тактик гэх мэт шинэ дайн хийхэд шаардлагатай тулах цэг жанжинд бий. Мөн ямар ч дайнд тагнуулч хэрэг болно. Энэ үнэ цэнэтэй, түүний мэдээллээс шалтгаалж ялалт хэний талд байхыг бараг л шийддэг хүний үүрэг даалгавраас бага зэрэг дурьдах юм бол. Тагнуул дайсны цэргийн тоо, эсрэг талын газар зүйн байршил, жанжин нь хэн зэрэг үнэтэй мэдээллийг олж өгнө. Эдгээр мэдээллүүд дээр үндэслэн жанжин өөрийн дайн явуулах тактикийг боловсруулна. Эдгээр мэдээлэл хүмүүсийн ачаар жанжины ялалт олж авах магадлал өсөөд эхлэнэ.

Олон зуун эрчүүд хүчээ үзэж өнөөдөр нэг нь дийлэхэд, маргааш нөгөөх нь дийлдэг. Гэвч ямар ч эр хүн мянган дайнд явсан, яваагүй ч бай эмэгтэй хүнтэй хийсэн дайнд хэзээ ч ялдаггүй.

Эрчүүд хар хүчээр дайтдаг бол эмэгтэй хүнтэй ийм аргаар дайтах боломжгүй. Сул дорой хүүхэн шиг эрчүүд эмэгтэй хүнтэй хүч үздэг. Хичнээн хүүхэн шиг байлаа ч гэлээ худлаа үнэн эр хүн гэсэндээ хүчээр эмэгтэй хүнийг дийлэх боломжтой. Гэвч эмэгтэй хүнийг дийлэх арга зөвхөн дээрх арга байгаа нь харамсалтай. Дайнд ялдаггүй хэд хэдэн шалтгаан байна.

Тагнуул өөрөөр хэлбэл эрэгтэй хүний нүд нэгэн эмэгтэйг олж харна. Тэрхүү эмэгтэйн царай зүс, бие хаа буюу газар нутаг таалагдан эзлэх талаарх мэдээллийг жанжинтай хуваалцана. Жанжин өөрөөр хэлбэл бүх хүний мэдэх эрэгтэй хүний бүсэлхийнээс доош байрлах дурладаг хэсэг тагнуулд газар нутгийн талаарх илүү нарийн мэдээллийг олж ирүүлэхээр явуулна. Удалгүй туршуул эзлэх гэж буй газар нутгийн уул толгод нь хичнээн сайхан, үр тариа тарих сайхан талбай байна хэмээн мэдээллэнэ. Жанжин энэ бүх мэдээллийг боловсруулан эхний цохилтоо бэлдэнэ.

Эмэгтэй хүнийг буулгаж авах эхний цохилт бол эр хүний гадаад төрх. Тиймээс эмэгтэйг дайлах гэж буй эр хүн толгойноосоо хөлний үзүүр хүртэл ямар ч өөгүй байх шаардлагатай. Үс гэзгээ янзлаад, аятайхан өөрийг нь илүү тодотгож байна гэж бодож байгаа хувцсаа өмсөөд шүдээ угаагаад гарах боломжгүй бол бохь зажлаад эхний цохилт хийхээр явна.

Эр хүн эзлэх газар луу эхний цохилтоо хийх зуур хоёр дахь цохилт болох юу гэх тухайгаа боловсруулна. Түүний хоёр дахь цохилт хамгийн чухал, дайнд ялалт авчрах эсэхийг шийдэх цохилт тул эр хүн богино хугацаанд тактикаа боловсруулж шийдвэр гаргах хэрэгтэй. Шийдвэрээ зөв гаргавал дайнд ялсан гэсэн үг. Тун удалгүй ялалтаа тэмдэглэж, эзэлж авсан газар нутгийн үржил шимийг амтлах болно.

Гэвч энэ эр хүний сүүлчийн дайн байх болно. Газар нутагт гайхширан шагшин магтах зуур эр хүний тэргүүн эгнээний цэргүүдийн хүч мохож дайнд явах боломжгүй болж эхлэнэ. Тэргүүн эгнээгүй бол дайнд ялах боломжгүй. Хичнээн гол хүч байлаа ч гэлээ эсрэг талыг гайхшруулах, хамгаалалтыг султгах эхний цохилт өгөх тэргүүн эгнээний цэргүүд гүзээгээ унжуулсан болхи, сахал үсэндээ баригдсан арчаагүй болсон байх учир эр хүн өөр эмэгтэй хүнийг байлдан дагуулах чадваргүй болсон байна. Энэ бүхэн бол эр хүн нэг газар нутагт дэндүү дасан гоо үзэсгэлэнд сатаарсных байна.

Цэргүүдийнхээ хүчийг сэргээх гэж оролдох боловч тэд маш залхуу болсон байх тул жанжины үгэнд орохгүй, сахилга батаа алдана. Хэрэв жанжин цэргүүдээ дэг журманд оруулж чадвал цэргийн эрдмийг нь эргэн сургаж байх зуур нилээд цаг явж жанжины насан эцэс болно. Тиймээс нэг газар нутгийг дайлсан бол дараагийн дайн гэж байхгүй.

Эцэст нь хэлэхэд дайлах гэж буй газраа сайн сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэсэг хугацаа өнгөрсний дараа тэндээс явахыг бодохгүй, эх орноо болгохоор тийм газар олж тэндээ үлдэх хэрэгэтэй. Гэхдээ газар нутагтаа бүрэн уусалгүй цэргийн хүчээ хадгалж байгаа тохиолдолд эр хүн эмэгтэй хүнд бүрэн дийлдэхгүй.

Source:http://ali-post.blogspot.com/
MENSLIFE.MN Facebook
Дайн
Дайн
Таны IP address: 18.118.10.174
ULAANBAATAR WEATHER
Top