Байнгын бэлтгэл сургуулилт нь хүний сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг, мөн сэтгэл санааг тогтвортой байлгадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Мэргэжилтнүүд янз бүрийн насны 1000 гаруй хүний амьдралд ажиглалт хийжээ. Судалгааны үр дүнд тэд бие мах бодид үзүүлж буй физик ачаалал нь сэтгэл санаатай ямар хэлхээ холбоотой байгааг олж мэдэх зорилготой байж.

Үүний үр дүнд байнгын бэлтгэл хийж биедээ физик ачаалал өгдөг хүмүүс илүү сэтгэл хангалуун өөдрөг үзэлтэй байдгийг олж тогтоожээ. Энэхүү ажиглалтыг хийхийн тулд хамгийн сонирхолтой нь ухаалаг утсан дээр суулгасан программ ашигласан байна. Энэ программ нь бүхэл өдрийн турш тухайн хүний хөдөлгөөний идэвхийг тодорхойлж байсан байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар бол биеийн галбиртаа анхаарч, физик ачаалал биедээ өгдөг хүний сэтгэл санаа эерэг хандлагатай байдаг байна. Тэр бүү хэл бага зэргийн ачаалал авдаг гэр орныхоо ажлыг хийж хөдөлгөөнтэй байдаг хүмүүс мэдэгдэхүйц сэтгэл санаа нь тогтвортой байдаг аж.

Урьд өмнө нь ч гэсэн судалгаагаар заал танхимд хүчний бэлтгэл хийх, усанд сэлэх, тэшүүрээр гулгах, дугуй унах зэрэг нь сэтгэл санааны ихээхэн таашаал өгдөг гэдгийг нотолж байсан юм.

MENSLIFE.MN Facebook
Байнгын бэлтгэл сургуулилт нь хүний сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг, мөн сэтгэл санааг тогтвортой байлгадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Байнгын бэлтгэл сургуулилт нь хүний сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг, мөн сэтгэл санааг тогтвортой байлгадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Таны IP address: 3.17.81.201
ULAANBAATAR WEATHER
Top