Хамгийн алдартай SNEAKER "AIR JORDAN"-ны тухай (I-X series) 1-р хэсэг
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:5

Air Jordan I

Air Jordan I+Levi’s Strauss – Жинс /гал улаан/цемент саарал 23/501 багц. Та юуны тухай яриад байгааг сайн ойлгоогүй байх. Тэгвэл энэ нь Air Jordan I болон Levi's жинсний хос юм. Урьд өмнө хэзээ ч пүүзийг жинстэй хослуулан гаргаж байгаагүй тул бас л олны дунд ам дамжин шагшигдсан бүтээл болсон бөгөөд зөвхөн нэр хүнд бүхий жижиглэн худалдаалах салбаруудаар дэлхий нийтдээ ердөө 2223 ширхэг борлуулагдсан юм. Пүүзийг улаан савхин оруулга, саарал жинсэн деталаар чимж хажуу хэсэгт нь Levi's нэрийн хуудас болох лого бүхий улаан даавууг байрлуулснаас гадна үдээсний нүхнүүд нь жинсэн өмдний товч, метал логон чимэглэлийг санагдуулам хэлбэртэй болсон байна. Нэг үгээр хэлбэл Levi's гэж пүүз бараг өөрөө хэлж байгаа мэт л бодож хийсэн гэхэд болно.

Air Jordan II

Үнэхээр сонирхолтой гутал болсон тийм болгох ч шалтгаан бас буй. Орлогоор нь Doernbecher эмнэлэгт хандив өргөх зорилготойгоор, хүүхдүүдийн санаагаар зохион бүтээгдсэн энэ гутал санаанд оромгүй ихээр зарагдаж улмаар интернэтээр ч худалдаалагдаж хүмүүсийг дэлгүүрийн гадаа хоноход хүргэсэн нь үнэхээр гайхамшигтай гэхээс өөр аргагүй. Хөлийн хуруу болон шагайны хэсгээрээ өвөрмөц ногоон өнгийн оруулгатай энэ пүүзийг байдаг гэдгийг олон хүн мэддэггүй боловч Air Jordan-ны үнэнч фенүүдийн хувьд бол хамгийн түрүүнд шүүрч авдаг пүүз нь юм.

Air Jordan III

Ретро-Зөв зүйл хий (III) пүүз тод усан цэнхэр, алтан шар, гэрэлтсэн ногоон хувилбаруудтай. "Зөв зүйл хий" гэсэн урианы хувьд бол 1990 ээд оны "Air Jordan"-ны борлуулалт, сурталчилгааны таних тэмдэг болсон "Mars Blackman" киногоороо өөрийн дүрийг мөнхөлсөн од Spike Lee-гийн кинон дээрээс сэдэвлэн авсан үг юм. Air Jordan III пүүзний цэнхэр хилэн материал нь загварыг дахин давтагдах аргагүй болгосон бол шар өнгөтэй хослуулснаар салшгүй цогц мэт харагдуулдаг. Мэдээж энэ загвараас зааны арьсан хээтэй оруулгыг салгаж төсөөлөх ямар ч бололцоогүй. Эдгээр өвөрмөц өнгөнийх нь дагуу хийгдсэн олон олон Жордан брэндийн хувцас бас өөр пүүзнүүд байдгийг та бүхэн андахгүй бизээ.

Air Jordan IV

Ретро-Хар муур гэгддэг энэ загвар ердөө л нэлэнхүйдээ хар бөгөөд өсгийг нь том том агаарын бөмбөлгөөр дүүргэсэн, пүүзний 2 хажууд болон хэлнийх нь доор үдээсний нүхтэй хуванцар гоёо оруулсан гэдгээрээ олонд танигдсан. Майкл Жордан Cleveland Cavaliers-ийн Craig Ehlo дээр хийсэн алдарт довтолгоог харуулсан плакадан дээрээс энэ пүүз маш тод харагддаг нь нэр хүндийг нь өсгөсөн.

Арга ч үгүй, энэ плакат үнэхээр алдартай бөгөөд сүүлд нь "Довтолгоо" нэрээрээ дэлхий нийтэд алдаршиж тараагдсан тул зургийг нь бишрэн харах хүн бүр өмссөн пүүзийг нь анхааралгүй өнгөрнө гэж үү.

Боруулалтын хувьд бол үйлдвэрээс гараад л дууссан.

Air Jordan V

The Air Jordan V Retro - Black/Black Metallic Silver маш классик бөгөөд хамгийн алдартай загварын нэг. Зулаг нь хар, хажуу талд нь хуванцар тор болон 3М тусгалтай хэлтэй. Цулгай үдээсний түгжээтэй, цулгай гадна ултай, өсгийн дээр нь 23 загварын логог байрлуулсан. Эхнийх нь Nike Air логог Jumpman логоны оронд байрлуулсан байжээ.

Air Jordan VI

The Air Jordan VI Retro-Olympic (Midnight navy / Varsity Red - White) 2000 оны 9 сарын 15-нд гарсан бөгөөд 120$-р зарагдсан байна. "Olympics" гэж нэрлэгдэх болсон нь Америкийн тугны үндсэн өнгө болох - улаан, цагаан, цэнхэр өнгөтэй эсвэл Michael Jordan олимпийн тэмцээнд өмссөнтэй нь ч холбоотой байж болох юм. AIr Jordan VI-д Air Jordan V-ын элементүүд орсон бөгөөд үүнд үдээсний түгжээ болон цулгай ул. Гэсэн хэдий ч тэр 2 хоорондоо тэс өөр. Хамгийн сонирхолтой зүйл нь хээ. 23 тоог байрлуулсан байдал - 2 тоог босоогоор нь кедний яг ард талд, харин 3 тоог үдээсний ойролцоо хэвтүүлэн байрлуулсан.

Air Jordan VII

Air Jordan Jordan VII Retro - Black /Chambry - Light Graphite 2006 оны 2 сарын 20-нд гарсан бөгөөд 120$-р зарагдсан байна. Цагаан цэнхэр зулаг, саарал өргөлттэй хар илгэн бөгөөд улны дунд болон кедны хэл дээр Jumpman логог байрлуулжээ. Кедны загвар нилээн сонирхолтой ба кедны дотор тал Nike Air Huarache-н бүтэцтэй адилхан бөгөөд хөлөнд үнэхээр дээд зэрэглэлийн төв духыг мэдрүүлнэ. Air Jordan VII-г Jordan брэндийн сод ухаантай Tinker Hatfield зохиосон бөгөөд Африкийн баруун омгийн хээ маш нөлөөлсөн. Түүний кедний гол хандлага нь үргэлж шинэ, сонирхолтойгоор байхаар хийгдсэн.

Air Jordan VIII

AIr Jordan VIII Original (OG) - Playoffs (хар / хар - час улаан) 1993 оны 4 сард гарсан бөгөөд 125$-р зарагдсан байна. Хар, улаан өргөлттэй хар зулагтай бөгөөд өнгө өнгийн ганда ултай. Пүүзний дотор тал нь чичиргээнтэй, дур булаам олон өнгө хосолсон загвартай. Мөн зөрж гарсан оосор, мушгиа ялтас, улны агааржуулагч, Nike Air Hurache-тэй адилхан дотор манжаттай. Дотор манжат нь үнэхээр аятайхан бөгөөд Tinker Hatfield-ийн зохиосон өөр нэгэн загвар болох Air Jordan VII адилхан хөлөнд тав тухийг бий болгоно. Air Jordan VIII нь NIKE-ийн логог оруулаагүй анхны Air Jordan болсон бөгөөд эндээс Jordan-ний брэндийг Tinker бие даан хийх чадвартайгаа олж харжээ.

Air Jordan IX

Air Jordan IX Original (OG) - хар / хар хүрэн - час улаан 1994 онд 125$-р зарагдаж эхэлжээ. Хар зулаг, эрч хүтэй дотор, "Нэг татах" үдээсний хэлбэр, өсгийнд том хэмжээний улны агааржуулагч нэгтгэл, өлмийн хэсэгт улны агааржуулагч болон улны дунд polymer-тэй. 1993 онд гаргасан эрс огцорлоос болж тэрээр Air Jordan IX-г талбай дээр өмсөөгүй. Пүүзний хамгийн гол зүйл нь гадна ул бөгөөд маш өвөрмөц хэлбэртэй, харийн хэлээр бичсэн үгс. Jordan брэндийэ сод ухаантан Tinker Hatfield зохиосон Air Jordan IX нь "Air Jordan брэндийн глобалчлал" болсон.

Air Jordan X

Air Jordan Original (OG) - Charlotte Hornets (цагаан / хар - хар хөх) 1994 оны 11 сард 125$-р зарагдаж эхэлжээ. Энгийн загвартай бөгөөд цагаан судалтай арьсан зулаг, хар хэл, улны дундах нь хар. Хэл нь үдээсний хамгийн хялбар байдлыг илтгэх бөгөөд хэлнээс аваад өөр өөр өнгөтэй. Гэхдэ эх бие нь хар. Charlotte Hornets гэж нэрлэгдэх болсон учир нь "Cities series" буюу "Хотын цуврал"-н цувралын хэсгийг өөртөө агуулсан ба хар хөх өнгөтэй. Гадна улын онцгой зүйл нь судалт загвар бөгөөд хар хөх, хар өнгөтэй ба Jordan-ны өмнөх амжилттай загваруудын адил бат бөх резинтэй. NIKE-г цочироон Michael Jordan тоглолтонд буцаж ирсэн үе байсан бөгөөд AIr Jordan - загварын эхний 3-г үйлдвэрлэсэн байжээ.

Хамгийн алдартай SNEAKER "AIR JORDAN"-ны тухай (XI-XXIII series) 2-р хэсгийг унших бол: http://menslife.mn/index.php?c=21

MENSLIFE.MN Facebook
Хамгийн алдартай SNEAKER "AIR JORDAN"-ны тухай (I-X series) 1-р хэсэг
Хамгийн алдартай SNEAKER "AIR JORDAN"-ны тухай (I-X series) 1-р хэсэг
Таны IP address: 52.15.78.83
wow
112.72.12.2
9 ЖИЛИЙН ӨМНӨ
dajgui shuu
ULAANBAATAR WEATHER
Top