Хамгийн алдартай SNEAKER "AIR JORDAN"-ны тухай (XI-XXIII series) 2-р хэсэг
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:7

Air Jordan XI

Air Jordan XI Retro - Defining Moments Package (DMP) - цагаан / алтлаг төмөр - хар 2006 оны 1-р сарын 28-нд DMP - чухал үеийн багц загварын нэг. Энэхүү загвар нь Air Jordan XI Retro Concords (white / black - dark concord) загвартай төстэй ч яг үнэндээ Jumpman logo, Carbon fiber 23 хоёр загвар дээр засвар хийсэн гэж болно. Нэвт гэрэлтэх гадна ул нь цагаан цэнхэр өнгөтэй. Баруун кедний өвөрмөц онцлог нь алтаар өнгөлсөн нохойны шошго. Энэ нь үнэхээр гайхалтай кед бөгөөд зарим кед цуглуулагч нар гарахыг нь тэсэн ядан хүлээж байсан.

Air Jordan XII

Air Jordan XII Retro – Playoff (хар / цагаан Varsity Red) 2004 оны 2 сарын 14-нд нээлтээ хийн 135$-р зарагдаж эхэлжээ. Хар савхин зулагтай бөгөөд зулагын цагаан хэсэгт гүрвэлийн арьсан дардастай. Албан ёсны улаан өнгө нь өргөлттэй холбоотой бөгөөд хэлэн дээр нь Jumpman логотой. Японы тугны мандаж байгаа нар болон 19-р зууны эмэгтэй хүний дэгжин гутлын зурагтай Nisshoki дээр тулгуурлан Air Jordan XII-ийг гаргаж авсан. Нарны туяа шиг гадагш цацарсан дүрсийг арьсан дээр шагалсан онцлогтой. Давхар ирэн хээтэй, ёроол нь цагаан өнгөтэй бөгөөд олны анхаарлыг татсан байна.

Air Jordan XIII

Air Jordan XIII Original - (OG) - цагаан / час улаан - хар 1997 оны 11 сарын 1-нд гарсан. Улаан өргөлттэй цагаан, хар арьсан зулагтай бөгөөд Jumpman logo-г хэл болон гадна ул дээр нь байрлуулсан. Хар ирвэсийн саврыг загвар болгон ашигласан нь сонирхолтой. Өсгийн дээр ногоон голограмыг шигтгэж өгсөн нь араатны нүдийг харин ул дундуур цагаан хэсэг саврыг илтгэж буй мэт. Давхар ирэн хээтэй, ёроол нь цагаан өнгөтэй бөгөөд олны анхаарлыг татсан байна.

Air Jordan XIV

Air Jordan XIV Retro - Final / Last shot (хар / гүн улаан - хар) 2005 оны 12 сарын 24-нд олны хүртээл болсон бөгөөд 130$-ын үнэтэй байна. Улаан өргөлттэй бөгөөд дээр нь Jumpman logo байрласан хар зулагтай. Харин ар талд нь "23" бөгөөд улны дунд агааржуулагчийг байрлуулжээ. Маш хөнгөн, гадна талын улан дээр нь давхар ирэн хээн загвартай. Гялгар загварыг Michael Jordan-ны Ferrari загварын дараачаар гаргасан бөгөөд Ferrari нь ижил зүйлээс бүрдсэн ч бамбай хэлбэртэй Jumpman-ний тэмдэгтэй Rossa Corsa.

Air Jordan XV

Air Jordan XV Original (OG) - гүн саарал / цагаан 2000 оны 4 сарын 1-нд гарсан бөгөөд 150$ үнэтэй байсан. Саарал нэхээстэй цагаан арьсан зулагтай. Энэ өнгө гайхалтай харагдана. Гэхдээ Air Jordan XV хамгийн царай муутай кед гэж нэрдэгдсэн. Tinker Hatfield болон Jordan брэндийн ажилчид AIr Jordan XV-р бахархах онц гойд юу ч байгаагүй. Улны дунд хэсэг дэндүү сул тул хурдан эргэлт хөдөлгөөнд шагай булаглах боломжтой. X-15 FIGHTER PLANE - буюу тулааны онгоцны загвараар хийсэн гэх ч кедны зуузайны дагуу татсан цагаан судал нь PRADA RIPOFFS шиг харагдуулна. Нууц үдээсний системтэй. Гадна ул нь 2 төрлөөс бүрдсэн бөгөөд сунгасан ороолт, болон давхар ирэн хээн резинтэй.

Air Jordan XVI

Air Jordan XVI (OG) - хар / гүн улаан (3/4 өндөртэй эрчүүдэд) 2001 оны 2 сарын 17-нд гарсан бөгөөд 160$ үнэтэй байжээ. 2008 онд Air Jordan XVI хоёрыг нийлүүлэн засварлаж Countdown Package загварыг гаргасан. Air Jordan XVI-д хамгийн буруу хийсэн зүйл нь сэтгэл татам болоогүй бөгөөд ёроолд нь хангалттай резин оруулаагүй байна. Хар арьсаар хучин үдээсийг нуусан нь кедийг илүү санамсаргүй тохиолдлых юм шиг харагдуулна, энэ нь давуу тал.

Air Jordan XVII

Air Jordan XVII Original (OG) - цагаан / хөх - хар 2002 оны 2 сарын 9-нд гарсан бөгөөд 200$ үнэтэй байсан. Фенүүд нээлтийн тухай сонсоод галзуурч байсан ба "хамгийн дээд түвшинд хүрэхийг хүсдэг хүмүүст зориулан гаргав" гэсэн уриатай. Нэвт гэрэлтсэн хөх нумтай, хоншоор дээр хөх хуванцар харуулыг цагаан арьсан дээр шигтэгжээ. Улны агааржуулагч өсгийтэй, өлмий нь агаар эргүүлэх зориулалттай хэсэгтэй хөнгөн жингийн кед. TPU өсгий бэхжүүлэгчийг шагайг хамгаалах үүднээс хийсэн.

Air Jordan XVIII

Air Jordan XVIII Original (OG) - хар / хөх 2003 оны 2 сарын 8-нд гаргасан бөгөөд 175$ үнэтэй байсан. Хөх ултай, хар илгэн арьсан зулгантай. Кедийг Tate Keurbis зохиосон бөгөөд гялгар lamborghini Murcialago-ийн дараачаар гарч ирсэн. Гялгар lamborghini Murcialago нь F1 уралдааны машин жолооддог хүний гутал болон тансаг Итали гутлын загварыг түлхүү анхааран хийсэн. Үдээс нуусан үзэмж, тухтай ялтас, агааржуулагч, төмөр үзүүртэй үзээс, агааржуулагчтай улавчтай. Маш тухтай учир сагсан бөмбөг тоглоход тун тохиромжтой бөгөөд маш сэтгэл татам. Элгэн арьс цэвэрлэгч дагалдаж ирдэг.

Air Jordan XIX

165$-р худалдаанд гарсан. Улаан оруулгатай хар их биеийн үндсэн өнгөтэйгөөр, арьс болон лакадсан арьсаар хийгдсэн. Загвар нь дэлхийн хамгийн аюултай хор ялгаруулдаг хар мамба хэмээх могойноос сэдэвлэсэн бөгөөд зөвхөн Michael Jordan бүтээж чадах тийм гайхамшгийг билгэдсэн мэт сэтгэл төрүүлдэг. Филон ул, өсгийн давхар бөгөөд бүрэн урттай агаарын уут агуулсан Air sole бүтцүүд, мөн 3/4 урттай нүүрсэн ширхэглэгэн хажуугийн бэхлэгч зэрэг технологийн шийдлүүдээс бүрдсэн.

Зөрүү хошуун хээ бүхий дээд тал нь түүний өвөрмөц загварыг тодорхойлж, нэмэлт нугалаасууд нь пүүзийг уян хатан болгодог. Хошуун хэсэг нь арьсаар хийгдсэн, уян нугалаас бүхий дээд хэсэгтэй, хөлийн ард бэхлэгдсэн велкро түгжээс, үдээсний хуванцар тогтоогч, ул болон өсгийн хэсгийн Jumpman технологи зэрэг Жордан 19-ийн онцлох шинжүүд билээ.

Air Jordan XX

175$-р зарагдсан. Хар болон цагаан суурин өнгөн дээр өсгийн хэсэг болон шагайн даруулга оосрыг хар лакадсан арьсаар хийж өгчээ. Шагайн даруулгыг үлээвэр хөгжмийн хэлбэрээс санаа аван хийсэн. Үүний тулд Tinker Hatfield үлээвэр хөгжмийн мастер David Monette-ийнхоор олонтаа зочилж дээрээ сийлбэр, даруул бүхий сайн хийцтэй, үнэтэй зэмсэгүүдтэй нь танилцаж улмаар NIKE-ийн загварын мэргэжилтэн Mark Smith даруулгын хэлбэрийг зохион бүтээснээр пүүз дээрээ Michael Jordan-ний туршлага, түүхийг өгүүлсэн янз бүрийн хэлбэр дүрс бүхий нэг том даруулгатай болсон юм. Дүрс бүр зөвхөн Jordan-ний фенүүд л утгыг нь тайлж чадах эвлүүлэх хэсгүүдээс бүрдсэн гэдэг. 20 пүүзийг анхдагч болгосон нэг зүйл гэвэл Independent Podular Suspension систем бөгөөд үүний тусламжтайгаар пүүз дээд зэргийн сайн жийргэвчтэй болж тоглогчийг доргионоос маш сайн хамгаалахаар болсон. мөн их биеэсээ тусдаа шагайн даруулга оосортой ажээ.

Air Jordan XXI

Улаан / Метал мөнгөлөг - Хар өнгүүдийн энэ загвар нь 2006 оны 2 сард нэг бүр нь 180$ үнэтэй худалдаанд гарсан. Суурин өнгө нь улаан хүрэн бөгөөд харин хар, металл мөнгөлөг өнгийн загварын оруулгуудтай. Пүүзний урд талаас харахад хэлбэр нь машины хамрыг санагдуулам байдаг. Өлмийн хэсгийн агаар нэвтрүүлэх хэсэг, шинэхэн инженерийн шийдлийн үр дүнд гаргаж авсан бат бөх материал зэрэг нь онцлог талууд юм. IPS технологийн хувьд бол өмнөх загвараас нь санаа аван улам сайжруулж хөлийн өсгийн тулгуур, бэхэлгээ, зөөлөвчийн системүүдийн хувьд, урьдынхаасаа илүү болж чаджээ. Хоёр шанаан талын нүүрсэн ширхэглэгээр хйисэн хэсэг нь хөлд маш сайн тулгуур болж өгдөг. Хөдөлгөөнд чухал ач холбогдолтой хэсгүүдэд зөрүү хошуу хээн том том нүхүүд бүхий оруулгыг хийж өгсөн. Энэхүү шинэ шийдэл нь аль ч чиглэлд хөдөлгөөн чөлөөтэй хийх боломжийг олгоно. Жорданы пүүзүүд дундаа хамгийн содон өнгөтэй нь болж шүтэн бишрэгчиддээ маш их таалагдсан билээ.

Air Jordan XXII

2007 оны 2 сард нэг бүрийн үнэ нь 180$ худалдаанд гарсан. Маш сайхан загвартай болсноос гадна өөр оруулгагүй дан сагсан бөмбөгний арьсан материалаар хийгдсэн тул хаанаас ч харсан тоглолтын бөмбөгийг санагдуулахаар байдаг. Ерөнхий загварын санаа нь байлдааны F-22 онгоцноос үүдсэн. Хэрвээ F-22-г харах юм бол гадаргуу дээрээ үл мэдэг толбуудтай, агаарыг яг л мөсийг хагалан зүсч байгаа мэт ярахад зориулагдсан аэродинамик бүтэцтэй байдаг. Үүнээс санаа аван пүүзний дээд хэсгийн деталууд түүний гадаргууг санагдуулам хурц өнцгөөр зүйгджээ. Мөн F-22-ийг дайсны хянах дэлгэцнээс нуух төхөөрөмжийн хэлбэрийг дууриан хэрээсэн оёдлуудыг зарим хэсэгт оруулсан нь удаан эдэлгээтэй чанартай гутлуудыг илтгэдэг тул энэ санааг ч мөн хэрэглэгчдэд өгдөг билээ.

Их биеийн янз бүрийн хэсгүүдэд метал чимэглэлүүд байдаг ч арын хэсэгт хамгийн томыг нь байрлуулсан байна. Жорданы одоог хүртэл гарсан пүүзнүүд дундаас хамгийн сайн шагайн зөөлөвчтэй нь энэ пүүз юм. Үдээсний хэд хэдэн төрлийн системийг, метал жижиг гуурсан түгжигчтэй хавсарган хийснээр хөлд пүүз найдвартай бэхлэгдэхээр болгосон. Мөн агааржуулалтын шийдэлд F22 хөлгийн системийн санааг авсан тул хөл халууцахаас маш сайн сэргийлж чадсан байна. Түүний өсгий нь өөр ямар ч пүүзэнд байдаггүйгээр онцлог. Очир эрдэнийн шигтгээ хэлбэрийн өсгий, өргөсгөсөн зулаг нь ямар ч өсгий нь эргэх гээд байдаг тамирчны хөлийг сайн хамгаалахаар болсон. Мөн жийргэвчийн хувьд өмнөх загвараасаа мөн л сайжирч хэд хэдэн шинэчлэлийн технологуудыг нэг дор хийсэн байна. Цэвэр резинэн ултай тул ямар ч огцом хөдөлгөөн хийсэн байлаа тэр дороо бусад ямар ч пүүз гаргаж чадахгүй зогсолтын, хурд сааруулалтыг хийж чадна.

Air Jordan XXIII

Бүх одод (цагаан - хар - улаан хүрэн) 2008 оны 2 сард нэг бүрийн үнэ 180$-р худалдаанд гарсан. Бүх оддын тоглолтын үеэр тамирчид талбайд өмсөж гарснаар олон хүнд танил болсон боловч цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн энэхүү пүүзийг Michael Jordan-ны хамгийн сүүлийн пүүз гэж үздэг ч хэдий ч энэ нь одоо хүртэл тодорхой бус байгаа. Ерөнхийдөө хар, улаан цагаан өнгүүдээс бүрдсэн бөгөөд хажуу хоёр талын бүхий л гадаргуу дээр МЖ гэсэн товчилсон татлал Michael Jordan-ний өөрийн нь бичсэн хэлбэрээр нь оёгдсон байна. Үзэмжийн хувьд угаасаа Жордан цувралууд дахин давтагдашгүй болдгийн адил ховор бүтээл болж чадсан.

"Пүүзний хоншоор дээр Michael Jordan-ний гарын үсгийг товойлгон байрлуулсан. Хажуугийн нэлэнхүйд нь хэрж оёсон гадаргуу нь материалыг бат бөх болгоход нөлөөлөөд зогсоход өнгө үзэмжийг илт нэмсэн шийдэл болсон. Энэхүү пүүз анхны баруун зүүн талын хөлний хэлгүүд дээрх гоёлууд нь өөр гарсан гутал бөгөөд баруун тал дээр нь Жорданы үсэрч буй хүний, зүүн тал дээр 23 дугаарыг байрлуулсан. Толголтын үзүүлэлтийн хувьд үнэхээр сайн болсон бөгөөд мөн л бусад олон технологийн дэвшлүүдийг багтааж хийжээ. Пүүзний уланд нүүрсэн утаслаг бүхий материалаар хйиж цаашид улны доод хэсгийг хүртэл бүрэн бүрж дээр нь Жорданы эрхий хурууны хээн дардсаар хээлсэн.

Хамгийн алдартай SNEAKER "AIR JORDAN"-ны тухай (I-X series) 1-р хэсгийг унших бол: http://menslife.mn/index.php?c=20

MENSLIFE.MN Facebook
Хамгийн алдартай SNEAKER "AIR JORDAN"-ны тухай (XI-XXIII series) 2-р хэсэг
Хамгийн алдартай SNEAKER "AIR JORDAN"-ны тухай (XI-XXIII series) 2-р хэсэг
Таны IP address: 3.147.71.94
103.26.194.115
9 ЖИЛИЙН ӨМНӨ
Orchuulga joohon ontsgui blaa
27.123.214.91
9 ЖИЛИЙН ӨМНӨ
I love AirJordan
ULAANBAATAR WEATHER
Top