Fly fishing гэж юу вэ? Утас болон түүний бүтэц
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:3

Fly fishing-ийн утас нь энгийн загасчлалын сатуркаас шал өөр зүйл байдаг.

Fly-ийн утас нь үндсэн дөрвөн хэсгээс бүтдэг. Үүнд /дамарт эхэлж ороогдох хэсгээс эхэлье/: Backing буюу арын өргөтгөл, fly line буюу үндсэн утас, leader буюу урд хэсгийн нарийссан сатурк, tippet буюу үзүүрийн өргөтгөл сатурк.

Дээр дурьдсан зүйлсийг дэлгэрэнгүй тайлбарлавал:

Backing буюу арын өргөтгөл хэсэг:

Энэхүү хэсгийн утас нь хамгийн түрүүнд дамарт ороогдож үндсэн утас гүйж дуусахад нөөц өргөтгөл утас болход зориулагдсан. Ихэвчлэн том загас дэгээнд орсон тохиолдолд, шууд татаж уурга болон утасаа гэмтээхгүйн тулд бага зэрэг гүйлгэж цуцаадаг, ийм тохиололд энэ хэсэг чухал үүрэг гүйцэтгэдэг.

Fly line буюу үндсэн утас:

Утас нь дотроо урт, даац, нарийсалт,өнгө, бүрээс зэргээсээ хамаараад хэд хэдэн янз байдаг. Өнгөний хувьд гэвэл бараг дуртай өнгийн утсаа хэрэглэж болно. Учир нь чиний утас цагаан бай ногоон ч бай, загас бүгдийг нь харж байгаа , тийм болхоор өнгө загасчлахад онцгой нөлөө байхгүй, хамгийн гол нь чи өөрөө л утсаа хаана урсаж байгааг харж чадаж байх нь чухал.

Урт болон даацны хувьд гэвэл 90-105 гаран feet /27.5-32 орчим метр/ урттай; 1-15W даацтай байдаг. Өөрөөр хэлвэл fly-ийн уурга бас 1-15W хооронд байдаг гэсэн үг. Даацын талд дээр багцаа авах зорилгоор даацын тоог барих загасны жингээр нь үзүүлхийг хичээе:

Weight 1-3: жижиг загас 15см орчим урттай (жижиг ялаа хэрэглэнэ)

Weight 4: жижгээс-дунд хэмжээний ленок болно. (жижиг-дунд хэмжээтэй ялаа хэрэглэнэ. Богино зайд шиднэ.)

Weight 5-6: Хамгийн оптимал хэмжээ ба ихэнх 20 cm болон түүнээс дээш хэмжээтэй ленок болон бусад төрлийн загас барьхад тохиромжтой. Дундаас-том хэмжээтэй ялаа хэрэглэнэ. Шидэлтийн зай харьцангүй хол.

Weight 7-8: Том хэмжээтэй ленок болон дунд зэргийн туланд тохиромжтой. 60 cm болон түүнээс илүү урттай загасанд хэрэглэнэ.

Weight 9-14: Маш том загасанд хэрэглэдэг. Ихэвчлэн салмон болон Steelhead-д хэрэглэдэг. Магадгүй манайд том хэмжээтэй туланд хэрэглэж болох юм, гэхдээ Онон Хэрлэн-д арай л томдох болов уу гэж бодож байна, учир нь энэ уурга чинь өөрөө маш урт, 2 гараар шидэлт хийхэд зориулагдсан байдаг.

Утас нь нарийсалтаасаа (taper) хамаараад үндсэн хэдэн төрөл бий, үүнд: -түвшиний (level – L)

-урдаа илүү жинтэй (weight-forward – WF)- энэ нь маш түгээмэл байдаг утас -давхар нарийсалттай (double tapered-DT) – WF-гарч ирэхээс өмнө их түгээмэл ашиглагддаг байсан.

-холын шидэлтийнх (Shooting taper -ST) – хол зайд шидэлт хийхэд ашиглагддаг.

Fly fishing-ийн утас нь загасчлах нөхцөл болон загасандаа өгөөшөө хэрхэн хүргэхээсээ хамаараад хэд хэдэн янз бий. Үүнд:

Floating line буюу хөвдөг утас:

Энэ төрлийн утас нь маш нийтлэг хэрэглэгддэг ба голд загасчлахад хэрэглэгдэнэ. Энэхүү утсаар загасчилж байх үед хуурай ялаа утсандаа татагдаж живэх тал дээр ямар нэг хүндрэл гарахгүй. Гэхдээ энэ төрлийн утсийг зөвхөн хуурай ялаагаар загасчлах үед хэрэглэнэ гэж ойлгож болохгүй. Хэдий хөвдөг утастай ч гэсэн үзүүрийн leader-т нь жижиг хундруулэгч хийж ялаагаа живүүлж хэрэглэж бас болно.

Sinking Fly Lines буюу живдэг төрлийн утас:

Энэ утсыг ихэвчлэн нуур цөөрөмд загасчлахад хэрэглэнэ.

Sinking-tips буюу зөвхөн үзүүр нь живдэг утас:

Ялангуяа nymph болон streamer-р загасчилж байх үед утас яг тохирдог.

Доорх зурганаас утасны төрлүүдийн ялгааг ерөнхийд нь харж болно.

Жишээ болгож доорх Sink tip (үзүүр нь живдэг) утасны үзүүлэлтүүдийг тайлбаръя:

30 ft Sink Tip – Нийт утасны живэх хэсгийнх нь урт 30ft (9.14 метр)

70ft Floating – 70ft нь хөвдөг (21.34 метр)

Color: Green – Ногоон өнгөтэй

Sink rate 8.0 ips – Живэлтийн хурд нь 8 инч/секунд

Rod Wt 9-12 – Хэрэглэгдэх уурга нь 9-12W-тэй уургуудад ашиглана.

Leader буюу нарийссан сатурк:

Fly leader-ийн өргөн диаметртэй тал нь үндсэн утастай (fly line) холбогдож нарийссан нөгөө үзүүрт ялаагаа уядаг (tippet материалаар уртасгаж уясан ч болдог). Leader нь тунгалаг /заримдаа шаргал, цэнхэр зэрэг туяатай ч байдаг/ нарийссан сатурк (monofilament) ба ялааг загасанд хүргэдэг хамгийн чухал хэсэг юм.

Leader нь үндсэн гурван хэсэгтэй, үүнд: Арын хэсэг (butt section), дунд хэсэг (midsection), tippet (үзүүр).

Мөн даац, урт болон диаметрээсээ хамаараад хэд хэдэн янз бий.

Tippet material буюу үзүүрийн өргөтгөл сатурк:

Энэхүү зүйл яг ч заавал байх шаардлагатай зүйл биш боловчөөрийн гэсэн чухал үүрэгтэй эд. Хамгийн гол үндсэн үүрэг нь leader-г шаардлагатай хэмжээгээр уртасгах.

Загасчлах явцад тохирсон ялааны дуураймлаа (pattern) олоогүй үед ялаагаа маш олон солих шаардлага гардаг. Ялааг солих бүрт leader чинь богиносно гэсэн үг. Tippet material ашиглах нь leader-ээ гамнах маш чухал алхам юм.

Дотроо мөн даац, диаметрээсээ хамаараад олон янз бий.

Эх сурвалж: www.badarchin.com

MENSLIFE.MN Facebook
Fly fishing гэж юу вэ? Утас болон түүний бүтэц
Fly fishing гэж юу вэ? Утас болон түүний бүтэц
Таны IP address: 18.223.172.132
122.201.28.5
9 ЖИЛИЙН ӨМНӨ
dsfasdfas
182.160.39.42
8 ЖИЛИЙН ӨМНӨ
Za yaahaw deer uyiin medeelel baina tehdee joohon shineleg bogood copy past hiihgui baiwal zugeer l ymdaa.
ULAANBAATAR WEATHER
Top