World Wrestling Entertainment буюу нохой зодоон гэж юу вэ?
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Энгийнээр хэлэхэд спортын гоё, басхүү сонирхолтой төрөл. Хэдийгээр зарим нэгэн талаар шоу боловч спортын энэ төрлийн хөгжөөн дэмжигчид нохой зодооныг маш сонирхолтой, шоу байх нь огт хамаагүй, сайхан төрөл мөн гэж үздэг.

Зарим талаараа нохой зодоон нь дэлхий даяар олон үзэгчтэй хөлбөмбөг, шайбтай хоккэй, формула 1, бокс зэрэг агуу спортуудаас ч илүү сэтгэл татам байдаг.

Нохой зодооныг анхааралтай үзээрэй. Тэгвэл та шүүмжлэхээсээ өмнө уг спортын “шоу”-ны бүх нарийн ширийнийг бага ч гэсэн танин мэднэ. Магадгүй та нохой зодоонд дуртай ч болох юм билүү хэн мэдлээ. Эсвэл үгүй ч байж мэднэ.

Энэ худлаа зүйлийг үзэж цагаа гарздах хэрэг байна уу хэмээн бодож болох юм. Шуудхан хэлэхэд нохой зодооныг ялагчийг урьдаас “тодруулсан” байдаг тоглолт, жүжиг гэж хэлж болно.

Өнөө үед дэлхийн бараг бүх өндөр хөгжилтэй улс орнуудад энэ спорт байр сууриа эзлээд байгаа гэхэд хилсдэхгүй. Нохой зодооны спортын хэд хэдэн холбоо байдаг. Эдгээрээс хамгийн том бөгөөд нэрд гарсан нь Америкийн WWE (World Wrestling Entertainment) юм.

Нохой зодоон нь нэлээд нарийн төвөгтэй спорт гэгддэг. Зарим талаар нохой зодооныг бодит биш гэж хэлж болно. Букер гэж нэрлэгддэг тусгай хүмүүс байдаг бөгөөд тэд нохой зодоончдын хэн нь ялах, тулалдаан ямар журмаар явагдахыг шийдвэрлэдэг. Түүнээс гадна тэд нохой зодоончдын тулалдах стиль, техник донжийг нь боловсруулж өгдөг. Энэ нохой зодоон бодит биш гэдгийг хэлээд байгаа хэрэг.

Тамирчдын хэрэглэдэг бүх мэх болон шидэлтүүд нь нохой зодоончдын эрүүл мэндэд аюултайд тооцогддог. Зарчмын хувьд мэх болгон хүнд гэмтэл учруулах магадлалтай. Өшиглөлт, шидэлт гэх мэт зарим мэхүүд нь үхэлд хүргэж мэдэх аюултай.

Нохой зодоончид чухам “зөв унаж” чаддагийн хажуугаар өрсөлдөгч нь мэхээ сайн, зөв гүйцэтгэж чаддаг учраас л үхдэггүй бас эрэмдэг болдоггүй гэнэ.

Тулааны спортын зарим нэг төрөлтэй харьцуулахад нохой зодооны ринг буюу дэвжээ нь төдийлөн аюултай бус санагдаж болох юм. Гэхдээ л рингэнд гэмтэл авсанаас болж амь насаа алдаж байсан тохиолдлууд цөөнгүй бий.

Ерөнхийдөө хэлэхэд нохой зодоон гэдэг бол тоглож байгаа жүжигчдийнхээ амь насанд маш аюултай, найруулан тавьсан “тулаант жүжиг” мөн.

Эх сурвалж: https://teatime23.wordpress.com

MENSLIFE.MN Facebook
World Wrestling Entertainment буюу нохой зодоон гэж юу вэ?
World Wrestling Entertainment буюу нохой зодоон гэж юу вэ?
Таны IP address: 18.191.168.203
ULAANBAATAR WEATHER
Top