Амьдралын зөв хэвшилгүй алдартнууд
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:17

Алдартнуудад дуулгах сайхан мэдээ! Судлаачдын хэлж буйгаар 60 нас бол шинэ 40 нас тийм болохоор та хижээл насыг хараахан зооглоогүй байгаа шүү гэдгээ мэдэн илүү удаан амьдрах боломжтой болж байгаа юм. Энэхүү судалгааг Австри болон "Stony Brook" их сургуулиас гаргасан байна. Хэрвээ чи хүмүүс өөрийг чинь хэтэрхий хөгширсөн гэж боддог талаар санаа зовохгүйгээр өөрийнхөө бие махбодид хохирол учруулахыг үнэхээр хүсэж байвал одоо чамд наргиж цэнгэх, уух хангалттай их цаг гарлаа. Гэсэн хэдий ч алдартнууд маань галзуу, хурдтай амьдралын хэв маягаа хэтрүүлж болохгүй өөр нэг шалтгаан байна. Чи амьдралын буруу хэвшилтэй эдгээр эрхмүүд шиг болж хувирахыг хүсэхгүй нь лав. Тэд нар үнэхээр хэцүү амьрал туулсан юм шиг харагдаж байна.

Кевин Федерлайн Бритни Спирсийн дагалдан бүжигчин байсан бөгөөд дараа нь бүжиглэхээ больсон. Чи энэ ажлыг хийхийн тулд бүжгийн урлагаар эрчимтэй хичээллэж тайзан дээр маш сайхан харагдах хэрэгтэй. Энэ огцом жин нэмэлтийн дараа магадгүй түүнд бүжгийн санал дахиж ирэхгүй байх. Кевин 2010 онд "Access Hollywood"-д өгсөн ярилцлагандаа "Сэтгэл гутралд орвол юу ч хийх хүсэлгүй болдог. Өөртөө урам хугарна бас жин нэмнэ. Энэ нь улам бүр сэтгэл гутралд автуулдаг. Сэтгэл гутрал нь эдгээр бүх зүйлсийн нэгдэл гэж хэлж болно" гэж өгүүлж байжээ.

Тара Рейд, хүмүүс түүнийг яагаад туранхай байдагт нь санаа зовдог. "Josie and the Pussycats”-аас “Sharknado"-д тоглох хүртэлх хугацаанд Тара Рейд зүгээр л идэхээ зогоосон юм шиг санагдсан. Тэр өмнө нь туранхайвтар байсан бол одоо түүнийг "Daily Mail" айдас төрүүлэм чөргөр гэж дуудаж байна. Тэрээр 6 настайдаа үг таадаг "Child's play" шоун дээрээс өөрийнхөө карьерийг эхлүүлсэн байна.

"Cheers" цувралын од Эллид сэтгэлээ сэргээж, баярлаж хөөрөх зүйл маш их байсан. Тиймдээ ч Холливүүдийнхэний жишигээр өөрийгөө сул тавьж орхисон. "Би хийжүүлсэн ус уудаг байсан. Өдөрт 12 ширхэгийг уудаг байсан гээд боддоо. Тэр үед л би жин нэмж эхэлсэн юм" гэж Аллей хэлж байжээ. Гэхдээ түүний хувьд хийжүүлсэн ус цорын ганц асуудал нь байгаагүй ажээ.

Жеймс Бондыг эрүүл чийрэг биетэй, сэтгэл татам гэдгээр нь үзэгчид мэднэ. Бондын дүрийг амилуулсан Пиерс Броснан 1995-2002 онуудад "GoldenEye" “Tomorrow Never Dies” болон “Die Another Day" зэрэг кинонуудад тоглосон. Тэр урьдын адил Бонд шиг байхаа больсон гэдгийг бидэнд мэдрүүлсэн кино нь магадгүй “Mamma Mia!” байх.

Хүмүүс түүнийг таньж тэр зугтаж амжихгүй болох тэр үед Эксл Роүз Нью Йоркийн Сохо дүүрэгт хувийн бизнесээ ажиллуулж байжээ. Үүний дараа "New York Times" түүнийг бараг танигдахааргүй байсан гэж бичжээ. Тухайн үед тэрээр таягтай байсан бөгөөд үүнийг олон нийт түүний зугаацаж цэнгэсэн өдрүүдийн төлөөс гэж ярьцгаасан байна. Гэсэн хэдий ч "Axl Rose Husband” дууг дуулсан Лана Дел Рей шиг түүний шүтэн бишрэгчид байсаар л байна.

Хамгийн алдартай аймшгийн кинонуудын нэгд "Би үхсэн хүмүүсийг хардаг" гэж нэгэн айсан жаалхүү хэлдэг. Хэйли Жоэл Осмент "Зургаа дахь мэдрэхүй" шиг кинонд дахиж хүүхдийн дүр бүтээх боломжгүй болсон. Гэхдээ тэр "Yoga Hosers" кинонд Канадын фашистын дэмжигчийн дүрийг үнэхээр авч гарч чадсан.

Д'Анжелог хүмүүс “Untitled (How Does It Feel?)” клипээр нь мэддэг байсан бол түүнийг энэхүү клипнийхээ талаар үнэхээр юу мэдэрснийг одоо бид бүгд мэднэ. Энэ нь түүний "Voodoo" гэх албум байсан бөгөөд тэрээр согтуугаар машин барьж, мансууруулах бодис хэрэглэсэн, хүчирхийлэл үйлдсэн, амгалан тайван байдал алдагдуулсан гэх шалтгаанаар шүүхэд дуудагдаж байсан. Тэр дахиж нүцгэн клип гаргахгүй байх гэхдээ тэрээр 2014 оны "Black Messiah" албумынхаа зарим хэсэгт нь тоглохоор төлөвлөж байгаа юм байна.

Остин Ст Жон “Mighty Morphin Power Rangers" цувралын улаан хүчирхэг Рэйнжер байсан. Марио Лопез-д дурлагсад шиг цаг хугацаа түүнд тааламжтай биш байгаа бололтой. Тэрээр Sciencefiction.com сайтад өгсөн ярилцлагандаа эхний хар Рэйнжер түүнд тогтсон журмынхаа талаар хэлсэн тухай дурджээ. "Би 2016 оны киноны саналуудаа аль хэдийнээ авчихсан. Одоо би 4 шинэ кино, цувралууд мөн шинэ төсөл дээр ажиллаж байгаа" гэжээ.

Брайн Бонсол өөрийн жүжүигчний карьерээ 5 настайдаа "Family ties" шоунаас эхлүүлжээ. Тэр маш олон шагналын эзэн болж байсан бөгөөд 1998 онд "Late Bloomers" нэртэй рок хамтлаг байгуулж байсан байна. "Colorado Daily" хэвлэлийн мэдээлсэнээр 28 тайдаа танхайн хэргээр мөрдөн байцаалтанд дуудагдан саатуулагдаж байсан байна. Бонсол хэлэхдээ тэрээр өөрийгөө маш их хар тамхи хэрэглэдэг байсан ба заримдаа энэ нь түүнийг ой санамжаа мартахад хүргэж байсан гэжээ. Мансууруулах бодисноос татгалздаа, Бонсол.

Macauley Culkin алга болсон уу? Тэр "Home Alone" киногоороо алдар хүндийн оргилд гарсан гэвч одоо түүний бүсэлхийний тойрог нь алга болж байх шиг байна . "Daily Mail" сонин 2012 оны нэгэн нийтлэлдээ түүнийг өрвийсөн, туранхай гэж бичжээ. Түүний талаарх цуурхалууд хэзээ ч сайлсан байгаагүй. Түүнийг хар тамхины борлуулагчаа Зак Эфронд зуучилсан болохыг "The National Enquirer" баталсан байна. Эцсийн эцэст Холливүүд чинь жижигхэн хот шүү дээ. Түүнийг одоо гэртээ ганцаараа биш гэж найдъя.

Аманда Бинс “She’s the Man”, “Hairspray” зэрэг хуучны кинонууддаа зориулан авхуулсан бүхий л зурагнууддаа инээмсэглэсэн харагддаг. Одоо дэлхий тэр чигээрээ түүний марихаун татдаг газрын цонхоор шидэгдэн эмлэгт албан шахалтаар сэтгэцийн тасагт эмчлүүлсэнийг нь санаж байгаа."The Amanda Show"-н дээр " Талбайгаас хөөгдлөө. Бүжиглэж буй хавчнуудыг оролцуул" гэж хэлдэг охинд юу тохиолдох нь энэ вэ? 10 дугаар сарын 22-нд Бинс-ийн ээж нь түүнийг асран халамжлах эрхээ авсан байна. Сайн сайханыг хүсье даа.

Бэн Аффлек Бэтмэний дүрийг авахаас өмнө Вал Килмер үүрдийн Бэтмэн байсан. Арнетт 2015 оны Оскарын шагнал гардуулах ёслолд“Everything is Awesome” тоглолтондоо зориулж ижилхэн Бэтмэний хувцас өмсөх болов уу? Гэсэн хэдий ч Килмер үүрд Бэтмэнээрээ үлдсэнгүй, магадгүй одоо биеийн хүч их шаардахгүй экшион кинонууд руу чиглэх хэрэгтэй байх. Тэрээр удахгүй “Weightless” гэсэн кинонд Риан Гослин, Кристиан Бэйл хоёртой тоглох юм байна. Энэ нь 2 бэтмэн хамтран тоглох гэж байгаа тохиолдол юм.

Линдзи Лоаныг нэр төрөө сэргээхийн тулд элдэв зүйлээс холуур нам жим амьдарч байна гэж та бодож байвал тэр таныг цочирдуулж магадгүй байх шүү. "Mean Girls"- ын од Лондонгийн Cirque Le Soir нэртэй клубт дахин шоудаж байгаад гэрэл зурагчдад өртжээ. Анхны үүсгэсэн асуудал нь хэзээ байсан билээ? Нью Йоркт байхдаа нэг эмэгтэйд гар хүрсэн нь үү? эсвэл 2007 онд хар тамхины эмчилгээнд явсан үе үү? Линдзи эмчилгээгээ дууссан өдрүүдээс хойш Баруун Холливүүдийн шөнийн цэнгээний газруудад харагдах болсон байна. Түүний хийх ёстой үлдсэн бүх зүйл нь шөнийн цэнгээний газруудаар үргэлжлүүлэн хэсэх л болж таарч байх шиг байна.

Эх сурвалж: http://allthingsceleb.com/

MENSLIFE.MN Facebook
Амьдралын зөв хэвшилгүй алдартнууд
Амьдралын зөв хэвшилгүй алдартнууд
Таны IP address: 3.15.18.198
111
103.10.23.143
9 ЖИЛИЙН ӨМНӨ
Miley syrus Тод жишээ байна шүү дээ тэрийг оруулахгүй дээ
ULAANBAATAR WEATHER
Top