Чиний дүр төрхөнд чимэг болох нэмэлт гоёлууд
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Эмэгтэйчүүд зоримог имижийг бүрдүүлэн хувцаслалтаараа өөрсдийгөө илэрхийлж чаддаг бол эрчүүдэд сонголтын хувьд хязгааргүй эрх чөлөө байдаггүй. Гэсэн хэдий ч нэмэлт хичээл зүтгэл шаардахгүй, таны стильд онцгой өнгө нэмэх зүйлсүүдийг мундаг дизайнерууд нэрлэжээ. Бид таны гадаад үзэмжийг тодотгоход туслах аксессуар буюу “НЭМЭЛТ ГОЁЛ”-ын талаар ярьж байна.

Эрвээхэй зангиа

Энгийн, уйтгартай зангиагаа эрвээхэй зангиагаар солиод үз. Янз бүрийн арга хэмжээнд зүүж болохоор олон төрлийн өнгө, загвар хэмжээтэй байдаг.

Алчуур

Энэхүү хэрэгсэл нь чамин, дэгжин, чухал байдлыг илэрхийлсэн дзр төрхийг бий болгоно. Хүрэмтэй зохицохгүй байх талтай. Алчуурыг эвхэх маш олон энгийн техникүүд байдаг бөгөөд тэдгээр эвхэлтүүд таны хувцаслалтыг улам гайхалтай харагдуулах болно.

Бугуйн цаг

Цаг бол үргэлж эзнийхээ амьдралын хэв маяг, байр байдлын тухай өгүүлж байдаг. Бизнес уулзалтанд очихдоо хамгийн зохимжтой цагаа зүүхэд гайхаад байх зүйл үгүй. Энэ нь бүх зүйлс сайн явагдана гэсэн дохио. Энэхүү акссесуар нь ямар ч стильд тохирох бөгөөд хэв маягаа эвдэхгүйгээр хослуулсан ч болох юм.

Зангианы хавчаар

Энэ жижигхэн акссесуар нь таны бүрдүүлсэн имижийн өвөрмөц хэсэг нь байж болох юм. Хүний хараа булаасан бас чамин өнгө аясыг нэмж өгнө.

Зангиа

Зангианы өнгө болон загвар нь ориг байвал тийм ч их уйтгартай харагдахгүй. Үүнээс гадна тохиромжтой байдаг.

Бүс (тэлээ)

Төрөл бүрийн тэлээнүүдээс ямар ч стиль имижэнд тохируулан сонгох боломжтой. Ер нь классик загварын бүснүүд зохимжоороо илүү байдаг.

Нүдний шил

Олон төрлийн загварууд нь бүхий л үйл ажиллагаанд зүүж болох боломжийг олгодог. Тольтой, гэрэлтдэг, хар хүрээтэй гэх мэт шилнүүд таныг үргэлж загварлаг харагдуулна.

Таны хувцасны шүүгээнд байрлах эдгээр хэрэгслүүд ямар ч стилийг бүрдүүлэхэд тусална. Үүнд бага зэрэг төсөөлөл, уран сэтгэмж, эмэгтэйлэг гадаад төрхтэй уусгасан хэв маяг тулах зориг шаардагдана.

MENSLIFE.MN Facebook
Чиний дүр төрхөнд чимэг болох нэмэлт гоёлууд
Чиний дүр төрхөнд чимэг болох нэмэлт гоёлууд
Таны IP address: 3.149.241.250
ULAANBAATAR WEATHER
Top