2016 оны Эрчүүдийн зурхай
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Эрчүүдээ шинэ он айлчлаад удаагүй байгаа ба өөрсдийн ордоор ирж буй ондоо амжилт бүтээл аз хийморь хэр байна гэдгээ шинжицгээе.

2016 он та бүхнээс хамгийн түрүүнд эрч хүчтэй зорилготой байхыг хүсч байна.

Хонь

2015 оны сүүлч таньд тийм ч таатай хандаагүй байж болно гэхдээ 2016 он хонины ордны эрчүүдэд илүү таатай хандаж бүр улаан галзуу сармагчин лугаа эрч хүчийг бэлэглэхнээ. Таатай үе: Хаврын сүүл сар болоод намрын эхэн сарууд. Сэтгэл хөдөлгөм мөчүүд: 2-р сараас 3-р сар хүртэл. 2016 ондоо хонины ордны эрчүүд хэн нэгэнд хэт итгэн тусгайлан хамтрагчаар сонгох гэсний хэрэггүй аяндаа таныг тойрсон хамт олон гарч ирнэ. Энэ бүгдээр зогсохгүй таныг энэ онд санаанд оромгүй сайхан зүйлс олон хүлээж байгаа.

Үхэр

2015 он таньд жаахан хатуу хандсан байж магадгүй гэхдээ энэ жил та түүнд алдаагаа засах боломжыг олгоорой. Тэрээр танд тайвшрах урт сайхан амралтыг олгохоор зэхэж байна. Гэхдээ зөвхөн хавар хүртэл шүү. Зальтай бичин жил - Тэр Хятадын зурхайгаар нэг удаа дахин дараах эрсдэлт зүйлийг хийхийг санал болгож байна. Сайн ч бай муу ч бай юу ч хийсэн та өөрийгөө захирч чадахгүй байвал яах вэ? Гэхдээ зүгээр суусанаас Үхэрийнхэн та өөрийгөө жаргалтай болгох тэр бүхнийг туршиж хийгээрэй. "Зориг" энэ бол гайхалтай хоолны орц учир нь энэ танд төсөөлсөнөөс чинь илүү туслах болно. Зоригтой байгаарай залуу минь.

Ихэр

Ихэрийн ордны эрчүүд өнгөрсөн жил та зодуулсан байлаа гэж бодоход энэ жил та өшөөгөө аваарай мөн энэ жил бүтэн жилийн турш танд үнэнч байх юм. Хамгийн гол нь та өөрийн аз одод итгэх хэрэгтэй. Өнгөрсөн жил таны оюуны чадамж чимээгүйхэн тайван амарч байсан нь таны амьдралын хэмнэлийг нэг хэвийн болгосон байж.

Мэлхий

Аз жаргалыг мэдэр өөр юуг ч биш. Өнгөрсөн оны хамгийн сэтгэл хөдөлгөм мөч бол таны мэдэж байгаачлан зургадугаар сар байсан. Энэ бол таны оролцоогүйгээр ч бий болох тийм л сайхан мөч. 2015 оны үлдээсэн зүйлс дээр хариугаа авч ямар ч стресс болох зүйлийн эсрэг туршлагатай хандаж чадвал 2016 он мэлхийнүүдэд амжилт авчирна.

Арслан

Арслангын ордны эрчүүд энэ онд өнгөрсөн жил алдсан энерги эрч хүчээ нөхөж авахнээ. Энэ нь таны хувийн амьдрал, ажил, оюун санааны хүрээнд мэдрэгдэх болно. Энэ жил Арслангын төрөлхийн махчин араншин нь саваагүй Сармагчингын дургүйг хүргэж магадгүй. Энэ нь бодит байдал дээр Арсланг анхаарлаа сулруулж болохгүй гэсэн үг. Арслан өөрийн эрх мэдлийг бэхжүүлэх хэрэгтэй, сул дорой байх нь өрсөлдөгчид чинь таатай байх болно.

Охин

2016 онд Охины ордны эрчүүдэд ширүүн болохнээ. Гайхмаар зүйл нь нөхөрсөг зурхайн дэмжлэгтэйгээр эрэгтэйчүүд та бүхэн хүч чадалтай байх ба таныг нэгэн холын зайн марафон хүлээж байна. Өмнөх жилийн охины ордныхон өөрийн нууц карттай тоглож байсан. Гэхдээ ухаантай Бичин жил таны модыг хараад сууж байна даа. Гэвч хэн нь, аль нь илүү хялбар вэ гэж үү? Заримдаа сохор тоглоом буюу зөвхөн азаа үзэж тоглох сайхан байдаг гэдгийг санаарай. Нээлттэй өрсөлдөж толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Харин бидний хуримтлуулах мэдлэг хүсэл тэмүүлэл нь ямар ч төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд тусална гэж найдаж байна.

Жинлүүр

Жинлүүрийн ордны эрчүүд минь энэ жилдээ бүсгүй хүнтэй таарамжтай байхын тулд, эв нэгдэлтэй тэвчээртэй байгаарай. Жинлүүрийн ордны эрчүүд танд өнгөрсөн жилд олон хүн атаархдаг олны анхааралд байжээ. Энэ жил та багагүй амжилттай байх болно. 2016 онд өмнөх жилийн дутуу гүйцэтгэсэн ажил, сэтгэл ханамж хангалттай биш байсан бүх зүйлээ гүйцээгээрэй. Жинлүүрийн ордны эрчүүд зүүн одны хамгийн хүчирхэг од юм. Тиймээс хүн төрөлхтний хүчтэй нэгэн од болох та нар минь маш их амжилттай байх болно.

Хилэнц

Хилэнцийн ордны эрчүүд энэ онд 7-н тоог анхаараарай мөн дараах 4-н зүйлийг бас / гэрэл, харанхуй, сайн, муу/. 2016 ондоо Хилэнцийн ордны эрчүүдэд 7-н тоо их сайн биш учир анхааралтай байгаарай. Хилэнцэт хорхой болоод Бичин жил 2 хамтдаа байж тэдний хувь заяа ч холбоотой. Тиймээс та өөрийн хүсэл үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй ингэж байж та болоод таны гэр бүл илүү удаан жаргалтай амьдарна.

Нум

Энэ жилдээ нумын ордны эрчүүд дэндүү их эрч хүчтэй байх болно таны амжилтын нууц өөрт тань нээлттэй, зоригтой байх тиймээс бүхнийг өөрөөсөө эхлүүл. Нум- энэ бол маш ээлтэй орд. Нумын ордны эрчүүдтэй хамт байхад бүх зүйлийг илүү өргөн сайхнаар мэдрэх болно. Мөн нумын ордны эрчүүд дэндүү нөхөрсөг. Тэр их өгөөмөр хангалттай сайн санааг таньд мэдрүүлнэ. Тэр хэзээж таниас юм харамлахгүй нэг удаа таныг хоолонд даахдаа ч бас харамсахгүй нэгэн шүү.

Матар

Матарын ордны эрчүүдэд өмнөх дутуу бүхнээ гүйцээх сайхан боломжыг энэ жил таньд олгож байна. Энэ үнэнийг батлахын тулд Матарынхан та бүхэн чимээгүйхэн мэдлэгээ хуримтлуулан түүнийгээ ашиглах хэрэгтэй. Иймээс та маш тайван байх хэрэгтэй. Дараа нь үр ашиг нь илэрхий танд мэдэгдэх болно. Үнэний хэмжүүр бол хамгийн хэцүү үе байдаг та үүнийг л давах болно. Ингээд ирэхээрээ таны нойр хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ та даван туулж чадна.

Бумба

Жилийн эхэнд таны гэр бүлийн асуудал цэгцэрсэн байх болно. Энэ нь цаашдаа таны амжилтанд маш эерэгээр нөлөөлж ахиц гаргахад тань туслах болно. Мөн таны энэ ухаарал нь цаашдын удирдлага зохион байгуулалтанд тань хялбар аргыг нээж өгнө! Ингэснээрээ таны нэр алдар, бизнесийн амжилт, бусдаас танд ирэх итгэл зэрэг нэмэгдэх болно.

Загас

Загасныхан ялангуяа энэ ордны эрчүүд өөрийн карьераа өсгөнө. Тэд ингэснээр зарим нь түүнд атаархаж болно гэхдээ л та маш их ахиц дэвшил гаргаж чадна. Энэ ордонд багтдаг 3, 5 болон 8-ны өдрүүдэд төрсөн хүмүүс өөрийн салбарт төдийгүй бусад салбарт илүү их амжилт гаргах болно. Мөн загасныхан шаргуу ажилласнаараа хамт олныхоо дунд нэр хүндтэй болж сайн харилцааг бий болгоно. Цорын ганц асуудал нь таны биеийн байдал таныг эрч хүчтэй тогтвортой үйл ажиллагаагаа хийхэд тийм ч таатай бус байна тийм учраас та биеэ анхаараарай. Эцэст нь хэлэхэд нэг нууц байна: таны амжилт таны болоод бусдын амьдралд ээлтэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Бидний бодол санаа бол яг л өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэдэг үгтэй яг адил: бидэн дээр буцаад бууна. Эерэгээр бодоод үз л дээ. Дараа нь амьдралын зөв чиглэлд урсах болно. Таны хоолны жор амьдралын жор таны гарт.

MENSLIFE.MN Facebook
2016 оны Эрчүүдийн зурхай
2016 оны Эрчүүдийн зурхай
Таны IP address: 18.227.134.133
ULAANBAATAR WEATHER
Top