Хүчтэй, тогтвортой мөртэй болох 8 арга зам
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:1

Мөрөө аврах талаар дараах зөвлөгөөг хэрэгжүүлбэл та жимдэхдээ эрч хүчтэй байх болно.

Юуны өмнө хэвтээ байдлаас урагш, хажуу тийш, арагшаа мөн толгойн араас шахалт /overhead presses/ болон босоо таталт /upright rows/ гэсэн дасгалуулыг багтаасан мөрний гурвалжин булчинг хөгжүүлэх хөтөлбөрөө дуусгасан эсэхээ нягтлаарай.

Хамгийн их хүчийг болон мөрний тогтвортой байдлыг бий болгохын тулд дасгал сургуулилтынхаа дийлэнх хэсэгт нь гантиль, штанг ашигла гэхдээ төхөөрөмжин дээр хийх зарим дасгалуудаа оруулахаас битгий татгалзаарай.

Баруун, зүүн талын хүчний тэнцвэргүй байдал тэнцсэн эсэхийг нягтлахын тулд зарим дасгалуудаа нэг талаараа хийж гүйцэтгэ.

Мөрний дасгалууд дээрээ хөдөлгөөн бүх төрлийг ашигла тэгж байж булчингууд хүчтэй бас тогтвортой байна.

Цээж болон мөрний дасгалаа эхлэхээс өмнө мөрнийхөө үеийг дотогш болон гадагш эргүүлэх дасгалаар халаах хэрэгтэй. Ер нь энэ хэсгийг булчинг бий болгох мөрний дасгалынхаа нэг хэсэгтээ багтаавал сайн.

Ойролцоогоор 2-4 секундыг жингээ багасгахад зарцуулж бэлтгэл бүрийнхээ сөрөг цохилтыг хяна. Хүч чадлаа нэмэгдүүлж булчингаа томруулахын тулд аль болох хурдан эерэг цохилтын хязгаарлалтыг ашигла.

Биеийн дээд хэсгийн дасгал сургуулилт хийснийхээ дараа мөрөндөө сайтар сунгалт хийж байх хэрэгтэй, гэхдээ өмнө нь биш шүү.

Үе, булчингийн гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд мөрнийхөө дасгалд нэг ижил хөдөлгөөнүүдийг байнга давтаж хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Эх сурвалж: muscleandfitness

MENSLIFE.MN Facebook
Хүчтэй, тогтвортой мөртэй болох 8 арга зам
Хүчтэй, тогтвортой мөртэй болох 8 арга зам
Таны IP address: 18.190.239.252
121.156.198.163
9 ЖИЛИЙН ӨМНӨ
R.I.P mongol hel
ULAANBAATAR WEATHER
Top