Хамгийн хэрэгцээт, хамгийн эрэлттэй мэргэжил
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:4

Сүүлийн 10 жилд явуулсан олон тооны судалгааны дүнгээр эдийн засагч, менежер, хуульч, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэн, зах зээл судлаач, пиарчин зэрэг мэргэжлүүд хамгийн эрэлттэйд тооцогдож байна. Ажил мэргэжилтэй байж гэр бүлээ тэжээхийн тулд хүмүүс эдгээр мэргэжлийг сонгодог байна. Ажлын бус цагаар, гэртээ байхдаа хүн юу чадах ёстой вэ?

Судалгаанд оролцогчдын 28 % дизайнер байх хэрэгтэй хэмээн хариулжээ. Энэ нь гэрт засах янзлах, хадах, сэлбэх зэрэг ажил хэзээ ч дуусдаггүй гэдгийг үнэн болохыг баталж байна. Харин өөрийн хүсэл сонирхолоороо гэрээ гоёхыг хүссэн үед засал чимэглэл хийх авьяас чадвар хэрэгтэй болно. Үүнээс гадна статистик судалгаагаар дизайнер нь хамгийн эрэлт хэрэгцээтэй, хамгийн бүтээлч мэргэжил болох нь тогтоогджээ. Ажлын бус цагаар гэрийн дотоод засал чимэглэл, интерьер дизайны ажлыг хийж болно. Шаардлагатай үедээ энэ ажлаа хийж нэмэлт орлого олох боломжтой.

Хуулийн мэдлэг шаардлагатай хэмээн судалгаанд оролцогчдын 26% үзэж байна. Манай улсад нэг талаас хүмүүс өөрийн эрх ашгаа хамгаалах хэрэгтэй, нөгөө талаас шударга бус явдал ихээр гарч байгаа бөгөөд тайван замаар юу ч шийдэж чадахгүй, хууль эрхзүйн мэдлэггүйгээр шүүх хэргийн учрыг олж чадахгүй болохыг хүмүүс сайн ойлгох болсон. Хууль эсвэл дизайнерын мэргэжилтэй бол хувийн өмгөөлөгч, эсвэл дизайнер хөлслөхгүй, мөнгө хэмнэх боломжтой юм.

Судалгаанд оролцогчдын 29 % нь машиныхаа тос маслыг солих, зурагтаа засч чаддаг байхыг хүсдэг хэмээн хариулснаас харахад тэдний ихэнх нь эмэгтэй болох нь тодорхой байна. Автомашин өдөр бүр арчилгаа шаарддаг учраас эрчүүд анхан шатны, ойр зуурын мэдлэгтэй байдаг ба тэд үргэлж засварын газар руу явахгүй, таагүй үед хэн нэгнийг дуудахгүйгээр асуудлыг шийдэж, гарц эрэлхийж чаддаг байна.

Уншигчдын 15 орчим хувь нь хоол хийх ур чадвар, тогоочийн мэргэжил эзэмших хэрэгтэй гэж дүгнэсэн байна. Эмэгтэйчүүдийн дунд “Эр хүний ходоодоор дамжин түүний зүрх сэтгэлд хүрч чадна” гэсэн дүрэм байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдийг амттай хоолоор баярлуулж чаддаг. Хоолгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй. Үнэхээр ч гэрийн хоол рестораны хоолноос илүү ашигтай, илүү өег байдаг.

Судалгаанд оролцогчдын 4-7 % чөлөөт сэдвээр бичиж чаддаг байх, сантехникийн хоолойг цэвэрлэх, жийргэвч сольж эсвэл биеэ эмчилж чаддаг байхыг хүссэн байна. Зарим үед бүх зүйлийг өөрөө хийж эвдсэнээс мэргэжлийн хүнд хандсан нь дээр гэж үздэг. Гэхдээ ханиад хүрсэн үедээ аспирин уух, хольцийг солиход онцгой мэдлэг, чадвар шаардагддаггүй. Фен-шуйгээр гэр орныхоо тавилгыг байрлуулах, гомдол, захиа бичихийн тулд курсд явах, утга зохиолын нэг ботийг нарийвчлан судлах шаардлагагүй юм.

Эх сурвалж www.menslife.ru

MENSLIFE.MN Facebook
Хамгийн хэрэгцээт, хамгийн эрэлттэй мэргэжил
Хамгийн хэрэгцээт, хамгийн эрэлттэй мэргэжил
Таны IP address: 18.189.145.148
59.153.112.100
9 ЖИЛИЙН ӨМНӨ
Designer boldog baij
103.57.94.100
9 ЖИЛИЙН ӨМНӨ
Uruu ymar mergejiltein
202.131.226.86
9 ЖИЛИЙН ӨМНӨ
saihn medeelel bna
202.9.40.77
9 ЖИЛИЙН ӨМНӨ
bi barag bugdin chadhiin bna
ULAANBAATAR WEATHER
Top