Тиндер зохицол, тооцоолол, өөрчлөлт
MensLife
9 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:1

Та бидний мэдэх Тиндер аппликешн маань дэлхийн хүрээнд танилцах, болзох аппликешн салбарт хүчээ авч байгаа билээ. Одоогийн байдлаар энэхүү аппликешн өдөрт 1.6 тэрбум свип эргэлт, үүн дотроо 26 сая хос харин нийтдээ 9 тэрбум хос төрөөд байна. Тиндерийн үүсгэн байгуулагч Шон Рэд (Sean Rad) хэлэхдээ дэлхий даяар харахад 7 хоног болгон 1.5 сая хүний хувьд анхны болзоо болж харин түүний хагасд хоёр дахь болж байна гэжээ.

Гэхдээ Тиндер хэрэглэгчийн мэдээллээр зарим хоорондоо таарсан хосуудын харилцан яриа нь талдаа ороогүй байхад яриагаа дуусгах тохиолдолууд ажиглагдсан байна. Шон Рэд (Sean Rad) Даблинд болсон “Internet Web Summit” хурлаар Тиндер аппликешн-ны зохицоллын тооцооллыг илүү гүнзгий бодит байлгахын тулд шинэчилсэн өөрчлөлт хийж байгааг мэдэгджээ. Түүнчлэн илүү гүнзгий холбоосоор хоорондоо бие биентэйгээ хос болон тааруулах холбоосыг бий болгоно гэжээ.

Мөн Superlike хэмээх шинэ сонголт бий болгосон бөгөөд Твиттер дахь Тиндер аккаунт хэлэхдээ энэ сонголтын ачаар 3 дахин илүү хостойгоо таарах боложтой гэсэн байна. Таарсан хосуудын харилцан яриа нь ч 70% удаан үргэлжилсэн байна.

Эх сурвалж: www.askmen.com

MENSLIFE.MN Facebook
Тиндер зохицол, тооцоолол, өөрчлөлт
Тиндер зохицол, тооцоолол, өөрчлөлт
Таны IP address: 3.133.128.145
ULAANBAATAR WEATHER
Top