Мухаммед Алигийн карьер дахь 5 шилдэг хүнд цохилт
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Домогт боксчин Мухаммед Али буюу Кассиус Клей өнөөдөр АНУ-ын Феникс хотын эмнэлэгт нас барлаа. Түүнийг амьсгалын замын хүндрэлээс болж хоёр хоногийн өмнө энэ эмнэлэгт авчирж хэвтүүлсэн юм байна.Энэхүү тамирчны хамгийн шилдэг хүнд цохилтуудыг та бүхэндээ дурсан сануулахаар толилуулж байна.

Сонни Листоны эсрэг тулаан

1965 оны 5 сарын 25нд болсон тулаанд али өөрийн өрсөлдөгч Сонни Листоныг эхний нэгдүгээр раундад хүнд цохилтонд оруулж чадсан билээ. Сонирхолтой нь Кассиус Клей анх удаа Мохаммед Али нэртэйгээр рингэн дээр гарсан нь энэ байлаа.

Брайан Лондоны эсрэг тулаан

Дараачийн тулаанаа Али 1966 оны 8 сарын 6-нд хйисэн юм. Өрсөлдөгч Их Британы тамирчныг 3-р раундад буулган авчээ.

Карл Мильденбергерийн эсрэг тулаан

Тэр жилийнхээ 9 сарын 10-нд Германы Мильдербергертэй тулалдсан юм. Али 5, 8, 10-р раундуудад өрсөлдөгчөө нокдаундад оруулж байсан бөгөөд 6-р раундад герман тамирчны зүүн нүдний орчим арьс нь сэтэрчээ. Энэ нь улмаар 12-р раундад дэвжээний шүүгч тулааныг зогсооход хүргэж техникийн нокаутаар яллаа гэж зарлажээ.

Зора Фоллигийн эсрэг тулаан

АНУ-ын тамирчин Зорра Фоллигын эсрэг тулаан 1976 оны 3сарын 22-нд болсон юм. Али өрсөлдөгчөө 7-р раундад буулгаж авсан ба WBA World холбооны дэлхийн аварга цолоо баталгаажуулсан юм. Сонирхолтой нь энэ тулаан тамирчны хувьд холбооноос хөөгдөхөөсөө өмнө хийсэн сүүлийн тулаан болсон ба шалтгаан нь цэргийн алба хаахаас тагалзсан явдал байсан бөгөөд рингенд тулалдах эрхийг нь 3,5 жилээр хассан юм.

Жоржа Форманы эсрэг тулаан

Алигийн карьерын домог болсон энэ тулаан 1971 оны 10 сарын 30-нд болж өнгөрсөн юм. Энэ тулааныг “Ринг’ сэтгүүл оны хамгийн шилдэг тулаанаар тодруулж байсан ба тулаан “Ширэнгэн ой дахь нүргээн’ гэсэн нэрээр алдаршжээ.

Тэрээр боксын хүнд жингийн гурван удаагийн аварга, олимпийн алтан медальт юм.

MENSLIFE.MN Facebook
Мухаммед Алигийн карьер дахь 5 шилдэг хүнд цохилт
Мухаммед Алигийн карьер дахь 5 шилдэг хүнд цохилт
Таны IP address: 3.147.83.176
ULAANBAATAR WEATHER
Top