З.Цэгмид: Эрэгтэйчүүдийн хувьд хурдан дур тавилтыг дэлхий нийтээрээ мэс заслын аргаар эмчилдэг болсон.
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

“Гарьд магнай ” эмнэлгийн ерөнхий эмч, профессор З.Цэгмидтэй ярилцсанаа хүргэе.

-Сүүлийн үед эрчүүдэд элбэг тохиолдож буй эмгэгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах хандлага нь арай өөр байдаг.

Эрчүүд нөхөн үржихүйн асуудал, шээс хаагдалт, бэлгийн ажиллагааны өөрчлөлт, төмсөгний хавдар, бэлгийн замын ургацгууд гэсэн онцлох өвчлөлөөр гол төлөв ханддаг. Сүүлийн үед эрчүүд дотоод энергийн алдагдалд орсноос манайд хандах нь ихэссэн.

Энэ нь бухимдал, нойргүйдэл, бэлгийн амьдралын тааламжгүй байдлаас үүдэлтэй юм. Айл гэрийн ачааг үүрч, үргэлж ямар нэг зүйлд санаа зовох нь хүний биеийн энергийг алдагдуулдгийг анагаах ухаан нотолсон.

Эрчүүд гэрийнхээ эдийн засаг, ажил гээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай байдгаас дарамт ихтэй, стресс бухимдалтай байдаг.

Эмэгтэйчүүд ийм байдалд орохоороо ээждээ, найздаа яриад эсвэл нөхөртөө уурлаад бухимдлаа тайлчихдаг бол эрчүүд тийм биш.

Эрчүүд гэрийнхээ эдийн засаг, ажил гээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай байдгаас дарамт ихтэй, стресс бухимдалтай байдаг.

Асуудлыг үргэлж дотроо хадгалж явсаар дотоод энергиэ эмэгтэйчүүдээс илүү алддаг.

Эхнэрийнхээ хатуу үгэнд сэтгэл санаа нь амархан хямардаг. Үүнээс болж архиар бухимдлаа тайлах гэж оролддог. Энэ бүхний эхний шинж нь хэт ядрах. нойргүйдэх, бэлгийн харьцааны өөрчлөлттэй болох зэрээр илэрч байгаа юм. Өөрөөр хэлбэл махан бие туйлдахаас илүү хүний дотоод энерги алдагдаж байна гэсэн үг.

-Эрчүүд сэтгэлзүйн хувьд хямарлаа гээд тэр бүр эмнэлэгт ханддаггүй. Энэ нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Хамгийн түрүүнд бухимдлаа тайлж сурах хэрэгтэй. Ямар нэг юманд битгий санаа зов. Хүүхдээ машинтай гаргачихаад араас нь мөргөлдчих вий гээд санаа зовоод суучихна. Түүний оронд өөр юм бодож ухамсраа цэвэрлэ. Эзгүй газар очоод хашгирсан ч сайхан болдог. Бухимдлаа тайлвал эрчүүд жавхаалаг, сэтгэн бодохдоо хурдан байдаг. Элдэв дарамтад байгаа хүмүүс үг нь удаан, секундэд гарах авиа нь цөөхөн. Юм асуухад бодож байгаад хариулдаг. Анхны үзлэгээр л ийм хүмүүс илэрхий байдаг. Тэд олон жилийн хуримтлалыг бий болгосон гэсэн үг л дээ.

Наад зах нь жолооны ард өөртэйгөө хэрүүл хийх хэрэггүй. Аливаа үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурах ёстой юм. Анагаах ухаан материаллаг зүйлсийг судалж дуусаад хүний дотоод энерги, гэрлэн бүрхүүл, сүнсэн биед анхаарал хандуулж эхлээд байна. Тиймээс өөрийн дотоод энергийг хайрлаж амьдрах учиртай юм.

-Өвчнөө даамжруулах тохиолдол хэр байна. Өвчнөө нууж, хугацаа алдах, буруу эмчлэх зэрэг хүндрэлүүд гарна биз?

-Эрчүүдийн хувьд эрүүл мэнддээ хайнга хандах асуудал байна. Бэлгийн замын өвчин авчихаад түүнийгээ нуух, эмийн сангаас дур мэдэн эм, тариа авч хэрэглэх, нэг нэгнээсээ асууж хар бор арга хэрэглэдэг. Эсвэл нуруу нь суулт өгөөд хөл нь мэдээгүй болсон хойноо эмнэлэгт ханддаг тохиолдлууд байна.

Эмэгтэйчүүд өвдсөн даруйдаа ханддаг бол эрчүүд нэлээд даамжирсан буюу өвчнийхөө хожуу шатанд эмнэлэгт ханддаг. Тиймээс эрчүүдэд хандаж хэлэхэд аливаа өвчлөлийг эхний шатанд буюу эртхэн үзүүлэхэд үр дүнтэй байдаг юм шүү гэдгийг онцгойлон захиж хэлмээр байнa.

Мөн эмийн зохисгүй хэрэглээ түрүү булчирхайн үрэвсэлд нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс түрүү булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, дээрх шинж тэмдэг илэрвэл даруй эмчлүүлэх хэрэгтэй.

-Танайд хөдөө орон нутгаас хүмүүс ирж хэвтэн эмчлүүлдэг. Өрх, дүүргийн эмнэлэгт эрчүүдэд зориулсан нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ байдаггүйгээс танайд ханддаг гэж байсан. Ихэвчлэн төлөв ямар шалтгаанаар хандаж байна?

-Сүүлийн үед ирж байгаа хүмүүсийг ажиглаж байхад 20-оос дээш насны залуучууд эмчилгээ хийлгэж байна. Харин дараагаар нь 40-өөс дээш насныхан үзүүлж байна. Үзүүлж байгаа залуусын дунд дийлэнх нь БЗХӨ тэр дундаа тэмбүү, заг хүйтэн, зонхилж байна.

Харин ахимаг насны эрчүүдийн дунд түрүү булчирхайн үрэвсэл нэлээд байна. Мөн сүүлийн үед 20-50 насны эрчүүдийн дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг тохиолдож байна.

-Танай эмнэлэг эрүүл мэндийн даатгалын дэвтрээр үйлчилдэг. Мөн эмэгтэйчүүдэд бас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Манайх эрэгтэйчүүдэд үйлчлэх зориулалттай эмнэлэг. Гэхдээ бас эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн даатгалтай хүмүүст үйлчлэх зорилготой 30 ортой. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжнэ.

Утаа, дуу чимээ ихтэй, нийгмийн бухимдал ихтэй энэ үед төрөлхийн эмгэгтэй ураг төрөхөөс урьдчилан сэргийлдэг.

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бэлэг эрхтэн болон урагтай холбоотой эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд эхо аппаратаар үйлчилдэг. Ургийн байдлыг эрт оношилдог. Утаа, дуу чимээ ихтэй, нийгмийн бухимдал ихтэй энэ үед төрөлхийн эмгэгтэй ураг төрөхөөс урьдчилан сэргийлдэг.

Эрэгтэйчүүдийн хувьд хурдан дур тавилтыг дэлхий нийтээрээ мэс заслын аргаар эмчилдэг болсон. Тиймээс Солонгосын эмч, мэргэжилтнүүдийг манай эмч нар дагалдан уг өвчнийг мэс ажилбараар эмчилж байна.

Манайд түрүү булчирхайн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, эм тариа бүгд бий. Бид тухайн хүнийг үзээд оношоо тодруулсны дараа эм болон тариагаар эмчлэх аргаа сонгодог. Мөн эрчүүдийг насны ангиллаар нь эмчилнэ.

Дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл 9922 3333, 9911 4018 утсаар холбоо барьж болно.

MENSLIFE.MN Facebook
З.Цэгмид: Эрэгтэйчүүдийн хувьд хурдан дур тавилтыг дэлхий нийтээрээ мэс заслын аргаар эмчилдэг болсон.
З.Цэгмид: Эрэгтэйчүүдийн хувьд хурдан дур тавилтыг дэлхий нийтээрээ мэс заслын аргаар эмчилдэг болсон.
Таны IP address: 52.15.38.176
ULAANBAATAR WEATHER
Top