Audi компаний Концепт загварын ачааны тэрэг
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

ОХУ-ын хоёр зохион бүтээгч Артем Смирнов болон Владимир Панченко нар Future Audi Truck Concept нэртэй төслийн ачааны машины загварыг зохиожээ. Мэргэжилтнүүдийн зорилго нь хамар дээрээ дөрвөн цагираг бүхий тэмдэгтэй бүрэн электрон жолоодлоготой машин бүтээх явдал юм байна. Энэхүү төсөл дэлхий дахины ачааны тэрэгний ангилалд наад зах нь загварын тал дээр томоохон өөрчлөлтийг нээж өгч байгаа аж.

Уг ачааны машины гадаад төрх нь буруу харуулсан латин J үсгийг санагдуулам гөлгөр аэродинамик хэлбэртэй ба урд хэсгийн гялгар хар хэсэг нь гэрлийн фарууд, датчикууд болон бусад системүүдийг хамгаалж байгаа аж. Толгойн дээд хэсэгт хоёр жолооч орж багтах суудал бүхий кабинтай байх юм. Кабиний суудлынх нь загвар Формула 1–ийн нисгэгчдийн шиг гибрид байх болно. Тэр ч бүү хэл кабинд хүчилтөрөгчийн масктай байхаар дүрсэлжээ. Хажуу талаас нь харахад Pirelli фирмийн P-Zero хүчирхэг хамгаалалттай обуд бүхий дугуйг харж болно. Тэжээлийн хэсгийг харвал дөрвөн нүдтэй гоёмсог led фарыг харах болно. Цорын ганц энэ загварын ойлгомжгүй зүйл бол тэжээлийн хэсгийг бүсэлсэн хоёр бүслүүр юм эдгээрийн ач холбогдол одоог болтол тодорхойгүй байна.

Иймэрхүү загварын машин шоун дээр эсвэл хэрглээнд зам дээр гарч ирвэл ихээхэн ахнаарал татах нь ойлгомжтой байх. Мэдээж Audi компаний удирдлагуудын хүсэлтээр бий болсон зураг төдий ажил бус харин тодорхой үнэ цэнийг зарлаад үйлдвэрлэж эхлээсэй гэсэн хүсэлт хүн бүрт байгаа байх. Энэхүү төслийг ачаар Mercedes, BMW болон Audi фирмүүд зөвхөн суудлын машинаар өрсөлдөх бус ирээдүйн ачааны хүнд даацын машины үйлдвэрлэлээр өрсөлдөж эхэлцгээж болох юм.

MENSLIFE.MN Facebook
Audi компаний Концепт загварын ачааны тэрэг
Audi компаний Концепт загварын ачааны тэрэг
Таны IP address: 3.137.41.205
ULAANBAATAR WEATHER
Top