Toyota-гийн түүх: Нэхмэлийн машинаас гараагаа эхэлж автомашин үйлдвэрлэдэг болсон нь
MensLife
8 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Автомашин үйлдвэрлэлийн Toyota компани нь 1936 оны 8 сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагджээ. Тoyota-гийн түүх өнгөрсөн зууны 30-аад оны эхээр Toyoda Automatic Loom Works хэмээх даавуу нэхэгч машин үйлдвэрлэгч компаний эзэний хүү Кийтиро Тоёда эцгийнхээ үйлдвэрийн нэг хэсэгт автомашин үйлдвэрлэх цех нээснээр эхэлсэн байна.

1. Кийтиро Тоёда 1929 онд Америк, Европоор аялж автомашины үйлдвэрлэлийн хөгжлийг харснаар энэхүү үйлдвэр байгуулах санаа нь бий болжээ. Toyoda Automatic Loom Works компаний энэхүү санаачлагыг Японы төр засаг тухайн үед хүчтэй дэмжсэн байна.

2. 1934 оны 5 сар гэхэд компани аль хэдийн суудлын А1 загвар болон ачааны G1 гэсэн анхны загваруудад тавигдсан анхны А төрлийн хөдөлгүүрээ үйлдвэрлэж амжижээ.

3. АА загварын суудлын машины үйлдвэрлэл 1936 онд эхэлжээ. Toyoda Automatic Loom Works компаний анхны загварууд нь Dodge Power Wagon болон Chevrolet машинуудыг санагдуулам байжээ.

4. 1936 онд бие даасан Toyota Motor Co., Ltd компани болжээ. Нэрний эхний үгийн нэг үсгийг өөрчлөх шаардлага гарчээ. Toyota гэсэн үг нь катагана ханзаар бичих үед найман үсэгтэй болох ба наймын тоо нь уламжлалаар бол амжилтын бэлгэдэл байж.

5. 1957 онд Toyota Crown японы хамгийн анх америк руу экспортлосон машин болжээ.

6.Үйлдвэрлэл эрчтэй өргөжиж эхэлсэн ба 1963 онд Мельбурнд машинуудаа үйлдвэрлэж эхэллээ. Үүнээс хэдхэн жилийн дараа энэ дамжлагаас анхны Toyota Land Cruiser загвар гарсан байна.

7.1982 онд өнөөдрийг хүртэл бестселлер байгаа Toyota Camry загварын 1-дэх үеийн загвар бий болжээ.

8. 1988 онд Toyota өөрийн Lexus брендээр хойд америкын зах зээлийг итгэл төгс байлдан дагуулж эхэлжээ.

9. 2005 онд Оросын Шушары хотод Toyota машины үйлдвэрийн ажил эхэлжээ.

10. 1997 оноос Toyota компани hybrid технологийг эрчимтэй хөгжүүлж байгаа бөгөөд Prius загвар энэ төрлийн анхны загвар болсон юм. Toyota Motor компани 2030 он гэхэд бүх загваруудаа hybrid хөдөлгүүртэй болгохоор зорьж байна.

11. Амжилтандаа итгэл төгс байгаа Toyota компани өөрийн баримталдаг 14 менежментийн зарчмаасаа нэгийг нь илүү онцолдог ба энэ нь «найдвартай, туршигдсан технологийг л ашигла!» гэсэн зарчим юм.

MENSLIFE.MN Facebook
Toyota-гийн түүх: Нэхмэлийн машинаас гараагаа эхэлж автомашин үйлдвэрлэдэг болсон нь
Toyota-гийн түүх: Нэхмэлийн машинаас гараагаа эхэлж автомашин үйлдвэрлэдэг болсон нь
Таны IP address: 3.21.106.7
ULAANBAATAR WEATHER
Top